Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн талын уулзварын автомашины зорчих хэсэг том оврын автобус шатаж байна гэсэн дуудлага 2018.12.14-ний өдрийн 05:43 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 05:45 цагт очиж, “Даевоо” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ