Улаан лооль арьс зөөлрүүлж, цагааруулдаг
Улаан лоолийн тусламжтай арьсаа зөөлрүүлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Улаан лооль хэрэглэхээсээ өмнө арьсаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Алхам №2

Танд нэг ширхэг улаан лооль байх хэрэгтэй. Та улаан лоолио дундуур нь хэрч.
Алхам №3

Та аяганд нэг халбага элсэн сахар хий.
Алхам №4

Элсэн чихэр дээрээ тал улаан лоолио дүр.
Алхам №5

Элсэн чихэртэй улаан лоолио арьсандаа түрх.
Алхам №6

Үргэлжлэх хугацаа 10 минут.
Алхам №7

10 минутын дараа арьсаа бүлээн усаар угаах хэрэгтэй. Эдгээр алхмыг хийснээр таны арьс эрүүлжиж, зөөлрөх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ