Тайландын нийслэл Бангкок хотноо гоо бүсгүй шалгаруулах "Miss Universe" тэмцээн амжилттай болж өндөрлөсөн талаар www.indiatimes.com сайт мэдээллээ.
Энэ жилийн титмийн эзнээр Филиппинийн гоо бүсгүй Катриона Грэй тодорчээ.
Өдгөө 24 настай Грэй телевизийн хөтлөгч, дуучин аж. Тэрбээр тэмцээний өмнөх санал асуулгаар ялагч болох магадлалтай 10 бүсгүйн нэгээр шалгарсан ба онлайнаар хамгийн их санал авсан оролцогч юм.
Грей Австралийн Квийнслэнд мэндэлсэн ба түүний эцэг Австрали, ээж нь Филиппин аж. Тэрбээр 2016 онд улсаа төлөөлөн гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч байв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |