УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авчээ


УИХ-ын гишүүн, Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж, байцаалт авсан байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Б.Ундармаагаас байцаалт авсан нь үнэн. ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа" гэв.
Мөн Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байранд АТГ-аас үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтыг хурааж авсан тухай албан бус эх сурвалж мэдээлсэн.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ