Үс шинээр засуулахад жаргал ирнэ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 13. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, Гурван хөх мэнгэтэй , улаан нохой өдөр.     

 

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр луу хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaa huts huts. Usee zasuulaad bayn tsatgalan jargaltai boldog bol delhii niiteeree tegeh ne yaasiin. Yamar sdaa ne iim balai yum zohiogood durdee itgeed segsiigeed yvj bdag bn.
2018-12-20