Хотыг хэн удирдах вэ

img

 

Хотыг хэнээр удирдуулах вэ гэдэг асуулт эрх баригч намын дотоодод, нийслэлийнхэн дотор ч асуулт дагуулаад удав. Албан бус сунгаа ч эрт эхэлсэн. Анх Х.Нямбаатар гишүүн “Сонгогчид зөвшөөрвөл би Хотын дарга болъё” гэсэн. Су.Батболдыг халаагаа өгөхийн өмнө  МАН-ын удирдлагууд  ажлыг нь хүлээж авах хүнийг тодруулж нэг ёсондоо “бэлдчихсэн”  нь “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр гэх сураг дуулдсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр ч хүчтэй яригдсан.

 

 

Мөн Хотын дарга асан Ц.Батбаяр, ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар сууж буй  Л.Амарсанаа, “Эрдэнэс Оюу Толгой”-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нарын нэр ч гарсан. Тэгвэл нийслэлийнхэн  дотроосоо даргаа тавих сонирхолтой, нэр дэвшүүлж судалгаа гаргаж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлсч буй. Тухайлбал, Хотын даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар нэр дурдагдаж байв.

 

ХОТЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ МЭР Ш.АНХМАА БИШ БИЗ…

 

 

Эндээс онцлоход  Хотын мэрийн сунгаанд өмнө нь эмэгтэй кандидатын нэр огт сонсогдож байгаагүй. Тиймээс анх удаа Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн сураг гарсан нь  олзуурхууштай. Эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн асуудлыг гардан хариуцаж Су.Батболдын орлогчоор хоёр жил гаруй хугацаанд ажилласан түүнийг Улаанбаатарын анхны эмэгтэй мэр боллоо гэхэд олон нийт эерэгээр хүлээн авах боловч улстөрч эрчүүдийн зүгээс түүнд хүрд эргүүлэх боломж олгох нь эргэлзээтэй.

 

Ш.Анхмаа “Эмнести интернэйшнл”, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагад эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал эрхэлж байсан бөгөөд НИТХ-ын 2016 оны сонгуульд ялж иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хүртлээ өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, оёдлын үйлдвэр эрхэлж байв. 2016 оноос хойш УИХ-ын гишүүн А.Ундараатай хамтран жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулсан нь иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод байгаа. Түүний хувьд жижгүүдийг тэтгэн урамшуулдгаараа ЖДҮС-гаас зээл авсан том улстөрчдөөс хавьгүй илүү ёс зүйтэй.

 

ГОЛ ӨРСӨЛДӨГЧИД

 

 

Улстөрийн хүрээ­ний­хэн гол тулаан Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нарын хооронд болно гэцгээж буй. Б.Мөнхбаатарын хувьд 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Мөн  Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан. Боловсролын хувьд ШУТИС-ийг химийн технологич, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан юм.

 

С.Амарсайхан 2012 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Өнгөрсөн жил НИТХ-ын даргын төлөөх өрсөлдөөнд ялж өдгөө энэ албыг хашиж байгаа. Дипломат албанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе, бизнесийн салбарт “Оюуны Ундраа Групп”-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежерээр ажиллаж байв.

 

Ер нь бол Хотын даргын талаар  ярихын өмнө “Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал ингэхэд яг юу билээ” гэдэг асуулт чухал. Бүгд нэг дуугаар “Утаа” гэх нь ойлгомжтой. Түүнээс хэн нэг эрийг даргаар залах нь  нийслэлчүүдийн эхний зорилго биш. Тиймээс Улаанбаатар хотын дараагийн дарга улстөрч гэхээсээ утааг буу­руулах ажлын эмх цэгц, дэс дарааг олчих нягт нямбай, аж ахуйн аж­лын туршлагатай, өн­дөр шаардлагатай нэгэн байх нь л чухал юм.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ч.ОЛДОХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

+Aмарсайхан нь дээрдээ.
2018-12-21
болдогсон бол Жаргалсайханаар мэр хийлгэх хэрэгтэй байна Де Факто хетелдег
2018-12-20
Нийтээрээ сонгоё.:
Хотын даргыг нийт иргэдээс сонгуулиар тодруулъя.
2018-12-20
Ooo:
Yamar sonin bugdeeree goo saihnii mes zasal hiilgeed ter ni buruugaar ergechihsen yum shig tsaraitai humuus ve
2018-12-20
Жирийн Ард:
Мөнхбаатар шүү. Чи ялнаа
2018-12-20
Зочин:
Үйлс нь ариун сэтгэл зөв өндөр ёс суртахуунтай мэдлэг чадвартай хотоо гэсэн хотынхоо иргэдийн төлөө зөв шуналтай(манайд бүх юм уруугаа хөмөрчихсөн буруу шуналтай)хүн л яаралтай төрд хотод хэрэгтэй л байна даанч одоогийн аль ч намд тийм хүн нэг ширхэг ч байхгүй
2018-12-20
Munkhbaatar shde ene dundaas
2018-12-20
Ajil mergejil, bolovsrol turshlagaaraa Munkhbaatariig songood uzie.. Enkhboldiin ch hun bish bh
2018-12-20
Бат:
Мөнхбаатар яаж ч бодсон зөв хувилбар
2018-12-20
Мөнхбаатар бол жинхэнэ авилгач даа харин ч! Хотын захиргааныхан бүгд мэдэж байгаа.
2018-12-20
Zo:
yaj ch bodson Munhbsstar n iluu yum bna daa
2018-12-20
Zo:
yaj ch bodson Munhbsstar n iluu yum bna daa
2018-12-20
Zo:
yaj ch bodson Munhbsstar n iluu yum bna daa
2018-12-20
Monhbaatariig demjij baina
2018-12-20
Odbayar:
odbayariig tomilsonn deeeree
2018-12-20
Zochin:
Khot aimag sum sumin darga gedeg hvniig bvhiil talin medlegtei sain menejer l udirdana Munhbaatar duhoh bizdee Anhmaa met ni hvvhed hugshchvvl emegteichvvdee l hii
2018-12-20
irgen:
Monkhbaatar n hol ilyy biz dee...nuguudyyl n biznesiin shaanuud bna
2018-12-20
зочин:
болдог бол хотын даргыг иргэдээс шууд сонгодог хуультай болох юм сан. тэгээд иргэдээс шууд сонговол нам дагасан луйварчдаас хамаагүй дээр. энэ мэдээлэлд нэр дурдагдсан хүмүүс бүгд хэрэггүй. тэрний оронд сонгууль болтол нийслэл, дүүрэгт сургууль төгсөөд ажиллаж байгаа хүмүүсээс томилсон нь дээр.
2018-12-20