Сэтгүүлчид МАН-ын мэдээллийг дамжуулахгүй гэдгээ мэдэгдлээ

МАН-ын бага хурал өчигдөр хаалттай болсон. Хаалттай хуралдааны талаарх мэдээллийг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг Тусгаар тогтнолын ордны гадна, оруулахгүй хорьж, тус намын хэвлэлийн хэлтсээс нэг талыг барьсан албан мэдээллийг өгч байлаа.
Өнөөдөр МАН-ын бага хурлын талаар мэдээллийг Тусгаар тогтнолын ордонд 12.00 цагаас хийхээр товлолоо. Өчигдөр өдөржин Тусгаар тогтнолын ордны гадна хүлээсэн хэвлэл мэдээллийнхэн өнөөдрийн энэ хэвлэлийн хурлын мэдээллийг хүргэхгүй гэдгээ мэдэгдэж, хэвлэл мэдээлэлд нээлттэй байхыг мэдэгдлээ. Цаашдаал УИХ-ын чуулганы мэдээллийг ч нээлттэй хүргүүлж байх талаар шаардлага тавьж байгаа юм. Тухайлбал, Zarig.mn сайтын сэтгүүлч Өнөрцэцэг "МАН өчигдөр хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргалаа. Бага хуралд эхлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж.Араас нь УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж. Гэтэл зөвхөн У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг л хэвлэлийнхэнд өглөө. Ингэж нэг талыг барьсан мэдээлэл түгээж болохгүй" хэмээлээ.
МАН-ынхан уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, бага хурлаас гаргасан шийдвэрээ танилцуулалгүй тарлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ