Ажлаа хийдэггүй хүмүүсээс болж Монголын төр сүйрч байна

img

Хөдөлмөр, нийгмийн зөвшилийн гурван талт хэлэлцээрт нэмэлт гэрээ оруулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг нэмэхээр болсон. Гэвч түүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч нэмэлт гэрээ хэрэгжихгүй байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны санал дүгнэлтийг үндэслэн зургаан зүйл бүхий нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байна. Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтнууд болон багш ажилчдын цалинг 7 хувиар нэмэхээр тусгажээ. Харин энэ хэлэлцээр дөрвөн сар өнгөрөөд байхад хэрэгжээгүй аж. Энэ нэмэгдлийг хөдөө орон нутгийн багш нар болон шинжлэх ухааны салбарынхан огт аваагүй гэдгийг Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан хэлж байна.

 

Тэрбээр “Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх гэж дөрвөн байгууллагын дунд гуйж, шаардаж хөлөө эцтэл явлаа. Энэ Монголд ажил хийдэг хүн алга. Төр, засгийнхан хэрүүл тэмцэл хийхээс төрийн албан хаагчдын амьдралыг өөд нь татъя, хийсэн гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлье гэдэгт огт санаа тавихгүй байна. Яриа хэлэлцээрээр шийдэх гэтэл яамд хоорондоо шидсээр он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ажлаа хийдэггүй хүмүүсээс болж Монголын төр сүйрч байна” гэдгийг хэлж байна.

 

Хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас шинжлэх ухааны салбарынхан өчигдрөөс эхлэн БСШУСЯ-ны гадаа жагсаал хийж эхэлсэн байна. Жагсаал өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд маргаашнаас Сангийн яам, ХНХЯ-ны гадаа суулт болон үргэлжлэх аж.

 

Тус хэлэлцээрээр шинжлэх ухааны салбарынханд 2018 онд 270 сая төгрөгийн нэмэгдэл олгогдох аж.

 

Б.Учрал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аргагүй ээ хөөрхий эрдэм шинжилгээний ажилчид үнэхээр цалин бага юм байна лээшдээ ер нь энэ одоогийн замбараагүй нийгэм оюунлаг хүнлэг боловсролтой зөвхөн монголд төдийгүй дэлхийд мэдлэгээр үнэлэгдэх нийгмийн боловсролтой хууль биелүүлдэг сайн сайхан өөдрөг энэ бүлэгээ тоохгүй хаяснаас болж байнашдээ сүүлийн хорин жилд ажилгүй амьдралаа авч явж чадахгүй архичин арчаагүй орон гэргүй тахир дутуу хүмүүсийг нийгэмд сурталчлах алдаршуулах тэдэнд тусалж байна гэж шоудах далимдуулан улсын хөрөнгийг идэх явдал хэт хавтгайрсан дээр нь ажил хөдөлмөр эрхлэхгүй ядарсан харагдаж бусдаас мөнгө салгах тал дээр нийгэм тэр аяараа уралдаж эхэллээшдээ энэний хамгийн тод жишээ бол баячууд ждү гийн зээлийг бусад хөнгөлөлттэй сангуудыг цөлмөсөн явдал оргил нь боллоо бүүр ичиж айхаа болилоошдээ энэ бол нийгмийн гутамшиг харин татвараа цаг тухайд нь төлдөг амьдралаа зөв авч явдаг нийгэмд эерэг байдал авчирдаг энэ эрдэмтдийг дэмжиж цалинг нь нэмэх ёстой тэгэхгүй бол монгол сөнөнө
2018-12-21