ЗУЛ САР-аар гэрээ хэрхэн чимэглэх вэ
Зул сараар гэрээ хэрхэн чимэглэх талаар “www.brightside.me” сайт нийтэлжээ.
Алхам №1

Та гацуур модныхоо тоглоомын гадуур цавуу түрхээд нунтаг саа түрх. Хормын төдийд тоглоом тань гоёмсог болно. Цавуу түрхсэн учир саа унахгүй.
Алхам №2

Ашиглахаа больсон гацуур модоо салгаад чимэглэ. Дараа нь шат эсвэл хана дээрээ хэлбэрт оруулж өлгө.
Алхам №3

Хэрэглэхээ болсон шилэн савны гадна мөн цавуу түрхээд нунтаг саа дотор түр.
Алхам №4

Гацууранд илүүдсэн гэрлэн чимэглэлээ хаяхгүйгээр гэрийнхээ толинд зүүгээрэй.
Алхам №5

Дууссан лонх, оргилуун дарсны шилийг цагаанаар будаад дотор нь зул сарын чимэглэл хийгээд ширээнийхээ голд тавьбал сайхан харагдах болно.
Алхам №6

Гэрийнхээ цонхон дээр цаасан цасан ширхэг наагаарай.
Алхам №7

Дууссан самарны лаазанд лаа хийгээд ханандаа өлгөөрэй.
Алхам №8

Лонх дотор гэрлэн чимэглэл хийгээд гацуурынхаа дэргэд тавихыг зөвлөж байна.
Алхам №9

Зургийн дагуу баярын ширээнийхээ тавгийг цасан өвгөний хэлбэртэй болгоорой.
Алхам №10

Модоор цасан ширхэг хийгээд гэрийнхээ хананд өлгөвөл танай гэрт баярын уур амьсгал орох болно.
Алхам №11

Уламжлал болсон зүйлээс татгалзаж, өвлийн өвгөний оймсонд халбага, сэрээ болон хутгаа хийгээд зочиндоо гэнэтийн бэлэг бариарай.
Алхам №12

Зургийн дагуу хөргөгчөө өвлийн өвгөн шиг харагдуулаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ