"Дуу дуулуулсангүй" гэх үл ялих шалтгаанаар хүний аминд хүрчээ


"Дуу дуулуулсангүй" гэх үл ялих шалтгаанаар хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө БГД-ийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүмүүст зодуулан, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газар, БГД-ийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хамгаалалтын албанд ажилладаг 25 настай Ө гэгч нь хамт олонтойгоо тухайн караокегоор үйлчлүүлэх үедээ “Дуу дуулуулсангүй” гэх үл ялих шалтгаанаар А-ийн биед халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг этгээд нь талийгаачийг өмнө нь таньдаг байгаагүй, өш хонзонгийн сэдэл агуулаагүй бөгөөд архидан согтуурсны улмаас хүний аминд хүрсэн болох нь тогтоогджээ. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ