Манаачид хутга тулган сүрдүүлж 20 сая төгрөг дээрэмджээ


Шинэ жилийн баяртай холобгдуулан шунахайн сэдлээр хулгайлах, айлган сүрдүүлж дээрэмдэх гэмт хэрэг цөөнгүй гарах болжээ.
Тухайлбал ЧГД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт 2018.12.19-ны шөнө 05.00 цагийн үед “Фарм трейд” компанийн манаачийг үл таних гурван этгээд хүлж, хутга тулган айлган сүрдүүлж биед нь гэмтэл учруулсан байна. Улмаар иргэн Б-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.
Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн эл хэргийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хилл” хотхоны орцонд 2018.12.20-ны өдөр А, Э нарыг үл таних этгээд хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгджээ. Эл хэргийг дүүрэг дахь цагдаагийн хэлтэс шуурхай эрэн сурвалжилж 1999 онд төрсөн Ц гэгч нь үйлдсэн болохыг олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ