Зургаан настай хүүхдийн дэргэд аавыг нь хөнөөжээ

img

Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алджээ. Түүнийг гэртээ амарч байхад нь тус аймгийн МАН-ын хорооны хоёр гишүүн амь насанд нь халдаж, эхнэрийн нь хүнд гэмтээсэн байна. Энэ хэрэг зургаан настай хүүхдийн дэргэд болсон аж.

 

Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Тэд энэ хэрэгтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргасан мэдэгдлийг танилцуулав.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус мэдэгдэлд “1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан иргэний “Амьд явах эрх”-энд эрх баригч МАН-ын гишүүд халдаж, амь нас эрүүл мэндээр нь хохироосон хэрэг удаа дараа гарах боллоо.

 

Энэ нь 1937 онд 40 гаруй мянган иргэнээ хилсээр цаазлан хороож, 100 гаруй мянган иргэнээ хорьж тамлан зовоож, нэг насаар нь хэлмэгдүүлсэн гашуун түүхийг эргэн сануулж байна.

 

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан иргэн Б, энэ оны наймдугаар сард ЗТХЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан иргэн Г нар нь хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

 

Төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.

 

Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байна.

 

Төрийн эрх барьж буй намын гишүүд ийн  балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна.

 

Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэжээ.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үнэн худлыг нь мэдэх арга алга. Юу ч яриад байгаа юм.
2022-06-07
золбин малнууд вэ
2018-12-27
Гадаадад мафийнхан хүртэл хүнийг алахдаа гэр бүлийнхэний хажууд нь хөнөөдгүй юм гэдэг... Энэ бүр арай хэтэрнээ хүүхдэд нь харуулж байгаад ална гэдэг бол хүний толгойд багтамгүй жигшүүрт хэрэг... Арай ч дээ.
2018-12-26
Уншигч:
Яанаа арай ч дээ...хүнийг санаатайгаар алсан алуурчдыг цаазаар л авах хэрэгтэй гэтэл нөгөө хүзүүгй хараал идмэр чинь цэцэн дүрд тоглож байхдаа цаазын ял байхгүй болгоцон..хүнийг алж чадаж байгаа хүнд энэрэнгүй хандана гэдэг ариун явдал мөн үү...
2018-12-26
иргэн:
alaltcaad ehellee
2018-12-26
zochin:
MAN boliochee, mongol ulsiin irged ingej namchirhah shaardlaga baihgui,,,arai heterch baigaa um bishyy ???!!!!! ene MAN gegchiig tatan buulgahiig ard tymen shaardah heregtei, hend ch hereggui aluurchin luivarchin nam baina shyydee ,,,,,,!!!!!!!! hyn alah yuch bish boljee
2018-12-26
zochin:
MAN boliochee, mongol ulsiin irged ingej namchirhah shaardlaga baihgui,,,arai heterch baigaa um bishyy ???!!!!! ene MAN gegchiig tatan buulgahiig ard tymen shaardah heregtei, hend ch hereggui aluurchin luivarchin nam baina shyydee ,,,,,,!!!!!!!! hyn alah yuch bish boljee
2018-12-26
Иргэн:
Хаа хаанаа анхаарч чдахдаа УИХ-аа хуралдуулаачээ?!
2018-12-26
Улс төржөөд солиорцгоогоод бай, хоёр хуваагдаад өмнө өмнөөсөө хуцалдаад бай, төрийг бүлэглэж тонох, ээлжилж эрх барь хулгай хийх, Өнжсөндөө бардах, тонож байгаадаа атаархах байдал чинь л ийм юманд хүргэж байгаа юм. Бүгд хулгай хийхээ л больчих
2018-12-26