Намын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв

img

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон.

 

Иймээс 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх тов тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн байна. 


Уг албан бичигтэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж боломжийг хангах үүднээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд бүлгийн гишүүдээ бүрэн хамруулж, ирц бүрдүүлэх шаардлагатайг уг албан бичигт дурдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Маргаашийн цуглаанаас юм горьдоод хэрэггүй ээ?! Тэртэй тэргүй ард түмэн бид ийм тэнэгүүдийн золиос өолж хөлдөж үхэхгүй?! Мөнгөөр хэдэн хүн цуглуулна тэгээд л болоо?!
2018-12-26
МАРГААШ ТЭР МИ Г ЧИНЬ ХОВХ ЦОХИНО . ТАЛБАЙ ДЭЭР ЦУГАЛЦГААГААРАЙ ,
2018-12-26
ЖАГСАНА
2018-12-26
Маргааш 11 цагт төв талбайд жагсаал болно ард иргэдээ компютерийн араас биш харин гадаа тэмцэе энхболдын оймсыг гозолзуулая
2018-12-26
иргэн:
mongol uls duuslaa....ih hural dampuursan
2018-12-26
Genko gej uhdel bainaa. Iim pizdaanii eronhiilogch urid hojid baigaagui. Eronhiilogch baij heruuliin alim shideed busdiig zodolduulaad alsaas haraad suuh yum.
2018-12-26
MCS ийг дампууруулж байж Монгол Улс хөгжинө
2018-12-26
хужаа энхамгалан монголыг мэдэхгүй шүү чи зайлаарай
2018-12-26
иргэн:
Энхамгалан Миеэ.Энхболдыгоо огцорвол бүх хулгай нь илрэх гээд ичсэн хүн хүн ална гэгч нь болж байна даа.Миеэ.Энхболд огцорвол гишүүдийн олонхи нь хуралдаа сууна гээд байгаам бишүү.Чи ийм энгийн юм ойлгохоо байжээ байнга мѳнгѳ бодож яаж тѳр түмнээс хулгай хийе гэж бодсоор байгаад жинхэнэ шалдага болжээ.Шалдага гэж шуналын дэв бузар болсон оюун ухаан нь самуурсан хоосон толгой шалдан гуяыг хэлнэ.Сайн ойлго Энхамгалан минь
2018-12-26