Автомашины тээшинд тээвэрлэн оруулж ирсэн бялууг хураажээ

img

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор зорчиж буй зорчигчдын ачаа тээшинд хяналт шалгалт хийх явцад ОХУ-аас импортоор оруулж ирсэн бялуу нь ямар нэг бичиг баримтгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул холбогдох хууль, журам, стандартын дагуу хураасан байна.

 

 

Мөн аймгийн төвийн худалдааны бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийн хүнсний аюулгүй байдлаа хангаж, дотоод хяналтаар бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэргийг шалгаж, ард иргэдэд эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх зөвлөмжийг хүргүүлжээ. Шалгалтын үеэр хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн 376950 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураав.

 

Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил гарсаар байгаа тул иргэд ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Оросын хүнсний бүтээгдхүүн бас найдваргүй Хятад шиг подвал гэртээ дууриамлаар хийдэг болсон бна лэ. Хаяг шошго ,лаазалсан шпрот эд нар хуурамч
2018-12-28
Иргэн:
ХӨлдүү бялуу яавал гэж. Хийх юмгүй ацууд уу даа?
2018-12-28
Нийслэлийн МХГ үлгэр дуурмал авмаар юм байна даа.
2018-12-28
Зочин:
Хятадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд л сайн хяналт тавих хэрэгтэй. Орос бол найдвартай шүү
2018-12-28