Зам тээврийн ослын улмаас таван хүн нас барж, 35 хүн гэмтжээ


Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван хүн нас барж, 35 хүн гэмтжээ.
Хүний амь нас хохирсон дөрвөн осол орон нутгийн замд буюу Сүхбаатар, Баянхонгор, Багануур, СХД-т бүртгэгдсэн байна. Тухайлбал 2018.12.30-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт "Ланд Крузер 80" маркийн автомашин онхолдож 54 настай эмэгтэй нас баржээ.
Баярын өдрүүдтэй сурагчдын амралт давхацсан тул хотоос гарч буй хөдөлгөөн ихсэх хандллагатай байгаа. Иймд орон нутгийн замыг зорихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарулж байна.
Энэ шинэ жилийн баярын өдрүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол өмнөх жилийнхээс харьцангуй бага бүртгэгдсэн бөгөөд 57.3 хувиар буурчээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ