Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьж, Засаг хуралдана

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан хуралдах хуваарьтай. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн гишүүдтэйгээ уулзаж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна гэсэн санал гаргаж, хуралдааныг хойшлуулсан. УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж байгаа нэр бүхий гишүүд бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд хуралдаж, зөвшилцсөн юм. Хуралдааны талаар тус бүлгийн зүгээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй.
УИХ-ын чуулганы хуралдааныг дахин товлоогүй байна. Харин яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл санаачилж УИХ-ын даргад өргөн барихаар болж, Засгийн газрын хуралдаан эхлэхээр болсон тухай тус тусын хэвлэлийн албанаас хэвлэл мэдээллийнхэнд зар түгээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ