М.Энхболд: Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан мөн хойшиллоо. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйн дээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулах санал гаргалаа. Тэрбээр ирэх даваа гаригт болох бүлгийн хуралдааныг хуралдах хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулах санал гаргаснаар өнөөдрийг хуралдаан хойшиллоо.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд “Өчигдөр оройноос эхлээд Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, Тамгын газар иж бүрдлийг нь үзэж, өнөөдөр өглөө хуулийн төслийг би хүлээж авсан. Энэ төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байгаа.  Чуулганы хуралдааны дэгийн дагуу энэ асуудлаа хэлэлцэж, ярина.

 

УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж, гацаанд орсон байдалд үнэлэлт дүгнэлт хийж, дараа дараагийн чуулганд бүрэн дүүрэн ирж, идэвхтэй оролцох шаардлагатай байна” хэмээн хэлж, чуулганы өнөөдрийн хуралдааныг хаалаа.

 

Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 дахь удаагаа хойшиллоо.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хошного
2019-01-05
TJ.SUREN:
YAHIIG NI HARJ L BAIY
2019-01-04
зочин:
Миеэ яваад өгөөч ээ, ард түмнийг доромжилж ханалааш дээ, Бүх хүн л яваач гээд бна даа,
2019-01-04
irgen:
oorsdiigoo hamgaalah huuli hiideg tortei uls mongol,,,,tegleech gesen ard tymen ogzor gevel huuli hamaagui ogzroh l estoi shyydee, icheech
2019-01-04
irgen:
oorsdiigoo hamgaalah huuli hiideg tortei uls mongol,,,,tegleech gesen ard tymen ogzor gevel huuli hamaagui ogzroh l estoi shyydee, icheech
2019-01-04
Нэг хуний эрх ашиг суудал терийг гацаанд оруулж ес зуйгуй МАН бага хурал гишуудээ хундэтгэхгуй байгаа нь унэхээр ичих булчирхайгуй болчихсон хумуус терд гардаг болжээ
2019-01-04
Иргэн:
Оюунэрдэнэ нарын зохион байгуулсан цуглаан нь 400-500-н хүн л цугласан?! Харин тэд 30000-н хүн цугласан гээд байгаа?! Тэр нь мөнгө тхраасан хүний тоо нь ийм байсан бололтой?!
2019-01-04
Иргэн:
Хошного