Хоёр сартай хүүхдээ тэжээхийн тулд хулгай хийсэн гэжээ

img

 

 

 

 

Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй 32 настай "Ш"-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ

 

Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаа а/а Б.Батбаатар, д/а Э.Мөнхжаргал, д/а Ө.Энхманлай нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад нь айлын цонх онгорхой байсан дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгаа харагдсан сэжиг бүхий санагдаад шалгахад урьд өмнө 4 удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсныг илрүүлсэн байна.

 

“Ш”-нь нялх 2 сартай хүүхэдтэй, түүнийгээ тэжээхийн тулд амьдарлын боломж муу учир хулгай хийсэн гэх мэдүүлгийг урьдчилсан байдлаар мэдүүлжээ. Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгний үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг тогтоогдож байгаа аж.

 

Хэрэгт холбодон шалгадаж этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн уг хэргийг үйлдэхдээ мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээг шалгагдаж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүнлэг бус хууль:
Эрүүгийн хэргийн давтан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог нь шударга бус бөгөөд хоцргдсон онол гэж би хувьдаа бодож байна.Барууны оронд хэргийн шүүх шийдвэрлэхдээ үйлдлийн шинж чанараар бус хохирлын шинж чанараар ял оногдуулдаг нь шударга зөв тохирсон шийтгэл мөн байх. маш олон жишээ байна.Жишээ нь энэ эмэгтэй 10,20 ч удаа хулгай хийсэн байсан ч нийгэмд ноцтой хохирол учруулж чадахгүй,харин 1 авилгачин анхны үйлдлээрээ 100сая төгрөг ашиглахад бараг л энэ эмэгтэйгээс бага ял авна.Үнэндээ бол энэ эмэгтэй тэр авилгачины идэж уусан мөнгөний дэргэд маш өчүүхэн хэрэг үйлдчээд авилгачинаас нийгмийг хохироосон мөнгийг олж амьдрах гээд ийм хэрэг хийж байгаа шүү дээ.Гэхдээ өмөөрч байгаа хэрэг биш шүү бас энэ минимй л бодол.
2019-01-04