МЗЭ-ээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом”-ын 36 дахь наадам энэ сарын таванд Говьсүмбэр аймагт болж өндөрлөв. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр "Талархлын шүлэг" бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо.
Яруу найрагч Б.Баттулга "Болор цом"-ын шагнал хүртээд сэтгэгдлээ хэлэхдээ "Говьсүмбэр аймгийн энэ сайхан тэнгэр дор “Болор цом”-ын эзэн эгшиглэнт яруу найрагч болсондоо хязгааргүй их баяртай байна. Энэ жил Зохиолчдын эвлэлийн түүхэн 90 жилийн ой тохиож байгаагаас гадна “Болор цом” наадам маань Монгол туургатны хэмжээнд зохион байгуулагдаж өргөжсөнд баяртай байна. Болор тунгалаг аялгууг нотолж хүмүүст хүргэх нь яруу найрагч хүмүүсийн үүрэг. Магадгүй тэр аялгуу тэнгэрээс ч урсдаг байж болно. Тэнгэрийн тэр гоё аялгууг ноотолж хүмүүсийн зүрх сэтгэлд чадан ядан хүргэж олон жил уран бүтээл туурвилаа. Энэ шагнал маань цаашид илүү их онгод хийморьтой байхын эрч, эх ундарга боллоо" гэлээ.
Удаах байрт яруу найратг Би.Баярсайхан, О.Цэнд-Аюуш, Д.Од-Гэрэл, Б.Жамбалдорж, мөн шагналт байрт яруу найрагч Н.Мөнхбаяр, Д.Энхболдбаатар, Т.Баянсан, М.Уянсүх тус тус шалгарав.
Уншиж байна |