Печийг хэрхэн цэвэрлэж, муухай үнэрийг нь арилгах вэ

img

Печийг цэвэрлэх талаар “www.recipes.timesofindia.com” сайт мэдээлжээ.

 

Алхам №1

 

 

Печийг цэвэрлэх тун амаргүй. Тийм учраас печь дотроос муухай үнэр үнэртэх нь элбэг. Тиймээс та печь худалдан авсан эхний өдрөөсөө л чийгтэй цэвэрлэгээ хийж, ирээдүйд учрах эрсдлээс сэргийлээрэй.

 

Алхам №2

 

 

Нимбэгний шүүсээр арчих. Бага зэргийн шүүсийг даавуун алчууранд шингээгээд печь дотрынх нь нэг бүрчлэн арчих. Энэ арга печь доторх бактерийг устгаж, ариутгах болно. Мөн нимбэгний исгэлэн үнэр печь дотрох муухай үнэрийг дарна.

 

Алхам №3

 

 

Хүнсний содыг шилэн аяганд хийгээд печь дотроо хонуулах. Энэ арга муухай үнэрийг арилгах чадвартай.

 

Алхам №4

 

 

Алимны цуугаар печь дотрыг арчиж, цэвэрлэхэд элдэв бактери үгүй болж, сэнгэнэсэн сайхан үнэртэй болно.

 

Алхам №5

 

 

Аяга, таваг угаагчаар печь дотрынх нь сайхан гэгч нь угаах.

 

Алхам №6

 

 

Печь дотроо давстай ус хонуулах.

 

Алхам №7

 

 

Мөн спирттэй алчуураар арчих. Энэ арга печь дотор хурсан эвгүй үнэрийг үгүй хийнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ