Батгагүй арьстай байх ДОЛООН АЛХАМ
Арьсны өвчлөлтүүдээс батга хамгийн их хувийг эзэлж буй. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арьсан дээр батга гарах нь элбэг. Ямар дарааллаас арьсаа арчлах нь арьс цэвэрхэн байхын үндэс. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Та орой ажил, сургуулиа тарж ирээд заавал зориулалтын нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэж занших хэрэгтэй. Нүүр цэвэрлэгч өдрийн турш таны арьс дээр үүссэн тослог болон хорт бохирдлыг үгүй хийнэ.
Алхам №2

Таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн тэр тусмаа нүүр тос таны арьсанд төгс зохицдог байх учиртай. Буруу гоо сайхны бүтээгдэхүүнээс болж арьс дээр батга гардаг.
Алхам №3

Зөвхөн нүүрээ арчдаг алчууртай бол. Бусад хүмүүс хүрэх боломжгүй газар хадгал. Хүний арьс олон төрлийн бактерийг тээдэг. Нүүрний алчуур бактерийг үржүүлдэг учир гоо сайхныхаа төлөө тусдаа алчууртай болоорой.
Алхам №4

Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нүүр халуун уураар утаж, арьс дээр үүссэн бактерийг үгүй хийгээрэй. Бактерийн гаралтай батга халуунд тэсвэргүй учир халуун уур танд тус болно.
Алхам №5

Өөрт тохирсон макс тогтмол хэрэглэх.
Алхам №6

Хүйтэн усаар нүүрээ угаах нь батга үүсгэдэггүй. Мөн таны арьсыг толийлгож, үрчлээг багасгах болно.
Алхам №7

Таны нүүр байнга тослогддог бол тослог авдаг цаасыг хэрэглэж заншаарай. Тослог нүүрэнд батга гарах нь элбэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ