Х.Болорчулуун, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн зээлээ төлөөгүй байна
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Одоогийн байдлаар ЖДҮХС-д 30-40 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд буй аж. Үүнээс 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрээр тус сангаас 19 тэрбум төгрөгийг Сангийн яам татаж авчээ. Харин энэ мөнгийг ямар бондод зарцуулсан нь тодорхойгүй байна. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-нд бонд нэрээр гаргасан мөнгөний учир шалтгааныг тодруулах бичиг явуулж буйгаа тэд мэдэгдэв.
Одоогоор УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Оюундарь нар ЖДҮХС-гаас авсан зээлээ бүрэн төлжээ. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат 140 сая, Н.Батнасан 150 сая төгрөгийг төлсөн байна. Б.Наранхүү гишүүний дүү төлсөн эсэх нь тодорхойгүй буй аж.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар зээлээ төлөөгүй байгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ