Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарын шүүх хурлыг хойшлуулав


Нийслэлийн прокурорын газраас Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ