Богино хугацаанд торгомсог урт үстэй болох НУУЦ
Хурдан хугацаанд торгомсог урт үстэй болгох аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Урт үстэй болох хамгийн эхний алхам үсээ байнга эрүүлжүүлж, сэргээх явдал. Тиймээс та 6-10 долоо хоногтоо нэг удаа үсээ бага зэрэг тайраарай. Учир нь үс үзүүр хэсгээрээ салаалж, хамгийн хурдан гэмтдэг.
Алхам №2

Самаа сонгохдоо том том шүдтэй сам сонгоорой.
Алхам №3

Үсний сэнс байнга хэрэглэх нь үсний ургалтад сөргөөр нөлөөлдөг. Мөн үс үс хугарч, хуурайшдаг. Тиймээс эрүүл үснийхээ төлөө үсний сэнснээс татгалзаарай.
Алхам №4

Мөн үсээ будах хориотой. Үсний будаг хуйхыг гэмтээж, үсний ургалтад муугаар нөлөөлнө.
Алхам №5

Мөн үсийг сульфат ороогүй шампуниар угаахад эерэг нөлөө үзүүлнэ.
Алхам №6

Та үсээ ургуулахаар шийдсэн бол байнга угаах хэрэгтэй. Энэ үедээ хуйхандаа иллэг хийгээрэй.
Алхам №7

Үсээ угаах ус тань хүйтэн бүлээн байвал нэн тохиромжтой.
Алхам №8

Унтахдаа зориулалтын цаасан малгай өмсөж, хэвших. Учир нь унтаж байхад үс унадаг.
Алхам №9

Витаминаар баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнэ өргөнөөр хэрэглэх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ