УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар жагсагчдын төлөөлөлтэй хамт УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан. Тэд уулзалтаас гарч ирэхдээ М.Энхболд шаардлагыг хүлээн авсангүй гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд жагсагчид шаардлагынхаа хариу тайлбарыг сонсоогүй, хүлээж аваагүй гэсэн мэдээллийг өгч байна. Тэрбээр “Орж ирсэн хүмүүс нэлээн бухимдалтай байна. Би үүнийг ойлгож байна. Иргэдийн амьдрал сайнгүй, бухимдалтай байна. Хүндрэлтэй байгаа энэ байдлыг УИХ, Засгийн газар тасалдалгүй ажиллаж, түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад гишүүд анхаараасай гэж хүсч байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
М.Болд