МАН:УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй
2019-01-10

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.  УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор өргөн барьсан. Бүлгийн гишүүд хэлэлцээд Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг дэмжиж УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргалаа. Мөн УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Бүлгийн хуралдаанд 42 гишүүн оролцлоо хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдэээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Шалгах явцад халдашгүй байдал нь нөлөөлнө гэж үзэж Ерөнхий прокурор санал тавьсан. Гэтэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр цаашид яаж шалгах вэ?

 

--Өнөөдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудал тодорхой. УИХ-ын гишүүд хүсэлт тавьж, бичиг өгсөн гэсэн үүднээс шалгагдаад байна. Гишүүд шалгах явцад саад учруулаагүй, оргон зайлах гээгүй. Тиймээс энэ асуудалд нухацтай хандсан.

 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг баталснаар парламентын тогтворгүй байдал үүснэ гэсэн болгоомжлол байсан. Энэ талаар?

 

-Дэлхийн парламентын түүхэнд огцордоггүй УИХ-ын дарга гэж байдаггүй. Ардчилсан Үндсэн хуультай оронд парламентын тогтвортой байдалд нөлөөлөхгүй. Тиймээс УИХ-ын гишүүд дэмжсэн.

 

-Бүлгийн эв нэгдлийг хангах асуудал ямар байна вэ?

 

-Улс төрийн нөхцөл байдал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene gej saihan buuny nohoi bainaa. Buurunhii huvalz!
2019-01-10