Зочид буудалд "өвс" татсан залуусыг баривчилжээ

img

Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд “залуус өвс татаад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 8-ны 20.00 цагийн орчимд иржээ.

 

Дуудлагын дагуу цагдаа нар шуурхай шалгалт хийхэд тус зочид буудлын 203 тоот өрөөнд гурван залуу мансуурсан байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд нь 20-22 насны залуус байсан бөгөөд мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч шинжээч томилох ажиллагааг явуулжээ.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ