Гэмтэж, хугарсан үсээ ШАР АЙРГААР эмчлэх арга

Шар айргаар гэмтсэн үсээ эдгээж, дахин гялалзуулах боломжтой гэвэл та итгэх үү. Тэгвэл энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Шар айргаа саванд хийнэ. Шар айраг хэдий хийжүүлсэн ундаа биш, согтууруулах хэмжээгээрээ бага ч гэлээ этилийн спиртийн агууламж ямар нэгэн хэмжээгээр бий. Тиймээс хуйх болон үсийг бүрэн цэвэрлэж, ариутгах чадвартай.
Алхам №2
Шар айргаар үсээ угаахаасаа өмнө үсээ зориулалтын шампуниар угааж, цэвэрлэнэ.
Алхам №3
Дараа нь үсээ хүйтэн усаар зайлаад, дараа нь шар айргаа үс дээрэ хийгээд нэг минут орчимд хуйхандаа иллэг хийгээрэй. Энэ нь хуйхыг хаг эсвэл бусад зүйлсээс бүрэн цэвэрлэх чадвартай.
Алхам №4
Дараа нь хүйтэн бүлээн усаар үсээ сайтар зайлж, угаагаарай. Энэхүү аргыг та сардаа 2-3 удаа туршиж хэрэглээрэй. Шар айргаар үсээ угаахад үс хурдан ургаж, мөн эрүүлждэг увидастай. Та хэдхэн сарын дотор үр дүнг нь харж, торгомсог урт үстэй болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ