О.Баасанхүү:Ахмадуудад орон сууц олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

img

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Өнөөдөр надад нийслэлийн прокуророос хариу мэдэгдэх хуудас ирлээ. Бид "60 тэрбум"-тай тэмцэх ёстой. Төрийн албыг зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй зарсан байж магадгүй. МАН-ын санхүүг шалгах ёстой. Сэтгэлийн, үйл ажиллагааны, бас төрийн албыг худалдаж авах зорилгоор хандив өгсөн байж магадгүй. Энэ асуудлаар хэрэг мөрдөх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Тодорхой албан тушаалд очсон хүний нэр гарч магадгүй. Эрүүгийн хуулинд "хамтран ажиллах" гэсэн заалт байдаг. Төрийн албанд очихдоо мөнгө өгсөн этгээд байвал АТГ-т мэдүүлэг өгөх хэрэгтэй. Өгсөн хүмүүс буруугүй. 

 

Би Ерөнхийлөгчид албан бичиг өгч байна. Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй нь ойлгомжтой. Цагаан сараар 100 буюу түүнээс дээш настай ахмадуудад орон сууц олгох шийдвэр гаргаач гэж албан бичиг хүргүүлж байна. 

 

Мөн тэтгэврийн зээлийг 70 хувиар олгож 30 хувийг нь үлдээж байя гэсэн шийдвэрийг ХНХЯ-наас гаргажээ. Гэтэл энэ нь ахмадуудад хүндрэлтэй асуудал болоод байгаа юм байна. Тиймээс Цагаан сараар нь тэтгэврийн зээлийг нь бүтэн олгох саналыг холбогдох яаманд тавьж байна хэмээлээ. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ гишүүн сэтгэцийн гажигтай болсон байхаа. 100-с дээш насны хүнд байр хэрэгтэй юу. Юу л бол.
2019-01-14
иргэн:
Баасанхүү илүү юм хуцаад байлгүй Эрдэнэтийн 49-хувийн хулгайчдаас хэдэн тѳгрѳг авч ард түмний эсрэг кноп дарсанаа тайлбар хийгээрэй.
2019-01-14
irgen:
toriin ergyynyyd ahmaduud er ni zeel avch zagaan sar hiij baigaag bodohoos ichih estoi bishyy !!!!!
2019-01-14