УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр:
-Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн жил Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайдыг УИХ-тай зөвшилцсөн М.Чингүн, н.Тэнгэр, Б.Хурц нарын асуудал шийдэгдээгүй байгаа. Тиймээс ГХ-ны сайд энэ асуудлыг шийдвэрлэх асуудлыг тавьсан.
Мөн өнөөдрийн үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтааж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн хэмээн мэдээлэв.
-УИХ-ын даргыг огцруулах нь тодорхой боллоо. Дараагийн УИХ-ын даргын асуудал яригдаж байна уу?
-Эхлээд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг батална. Дараагаар нь УИХ-ын гишүүд тогтоол өргөн барина. Дараагийн УИХ-ын даргын тухай асуудал огт яригдаагүй.
-Засгийн газрын хоёр сайдын асуудал яригдаж байгаа. Хэзээ шийдэх вэ?
-Одоо УИХ гацахгүй. Тиймээс асуудлууд бүгд шийдэгдэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ.
-ЗТХЯ хоёр сайд нь чөлөөлөгдлөө, БСШУСЯ гурав дахь сайдаа хүлээж байна. Дараа нь ямар хүнийг сайдаар томилох талаар ярьсан уу?
-Дараагийн сайдын асуудлыг шийдээгүй байна. Албан тушаалын яриа огт яригдаагүй.
-Нэг намын хүмүүс зөвшилцөж, ойлголцоод байна. Цаашид танай бүлэг оршин тогтнох уу?
-Сар гаруйн хугацаанд УИХ гацсан. Тиймээс цаашид хэрхэн ажиллах талаар ярилцах зүйл байгаа. Түүнээс биш албан тушаалын талаар огт яригдаагүй.
Уншиж байна |