Дундговь аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

img

Дундговь аймгийн Сайншанд суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус сумын иргэн Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо.

 

Уг өвчинтэй холбогдуулан гарал үүсэл нь тодорхойгүй гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглов. Мөн иргэдэд хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ац минь:
Ац минь Дорноговь сайншанд биздээ. Дундговь гээд эргүүтээд байх юм. Яг аль аймаг хотод нь юм
2019-01-14
Энэ Уярал гэгч нөхөр хэдэн аймгийн нэр усаа зөв тогтоогоод "Сэтгүүлч"нэр зүүгээч.Сэтгүүлчид өөрсдийгөө жаахан сэтгүүрд,Дундговьд Сайнцагаан сум бааг.Харин Дорноговьд Сайншанд гэж байдаг даа_
2019-01-14
Зочин:
Сайнцагаан сум шүү дээ
2019-01-14
Уг нь ноцтой мэдээ байна.Даан ч яг тэгээд аль аймагт юм бол оо гэж бодоод олсонгүй. Арай ийм мэдээ олон нийтэд түгээж болохгүй байх аа.
2019-01-14
иргэн:
Бичсэнийг нь харвал Учрал гэж хүн Дундговь Сайншандын хооронд төөрч явахдаа л тэрлэжээ дээ.
2019-01-14