Ч.Хүрэлбаатар: Ирэх жилүүдэд өрийн дарамтгүй болно

img

 

Сангийн яамнаас 2018 оны  улсын төсвийн гүйцэтгэл, 2019 оны улсын төсвийн талаар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Та бүхэнд 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг үндэслэн мэдээлэл хийж байна. Түүхэндээ анх удаа нэгдсэн төсөв 10 их наяд төгрөгөөр давсан орлого бүрдлээ.  Нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Тэнцвэржүүлсэн орлого 9 их наядаар нэмэгдлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна. 

 

Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Үүнээс уул уурхайгаас 670 тэрбум, бусад нэмэгдсэн орлого 1 их наяд төгрөг. Уул уурхайн баялаг нэмэгдсэн орлого 30 хувьтай, бусад нь эдийн засгийн өсөлтөөс хамааралтай. 

 

Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, харьцаа, цаашдаа авах бодлого зөв эсэхийг үндэслэн өгсөн үнэлгээ бол зээлжих зэрэглэл байдаг. Өнгөрсөн 2018 онд зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, аж ахуйн нэгжүүдийн гадаад харилцаанд нөлөөлсөн. 

 

Төсвийн сахилга бат мөн үүнд хамааралтай. Сүүлийн 10 гаруй жил улсын төсвийг байнга тодотгож ирсэн. Төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь төрийн зардал хийнэ гэсэн үг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын төсөв тодотгохгүй гэдэг зарчмаа барьж ирсэн. Энэ нь улсын төсвийн орлого, зардлаа зөв тооцож, барьж ирэх хэрэгтэй. 

 

НӨАТ-ын буцаан олголтыг энэ жил 120 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Өнгөрсөн оныхоос 40 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжил явж байна гэсэн үг.

 

 

2018 онд Засгийн газар дотоод, гадаадад нэг ч бонд гаргаагүй.  Бонд, үнэт цаас гаргаагүй учраас бид Засгийн газрын зээлийн төлбөр дээр 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэ чадсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийж чадсан. 

 

400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Яагаад гэвэл тендэрүүд нь оройтсон. Улсын нэгдсэн төсвийг өмнө нь УИХ-д өргөн барьсан.

 

Өрийн хувьд ирэх жил төсөвт хүндрэл учруулахгүй. Нийт Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг. ДНБ-ний 60.9 хувь буюу 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурч байна. Ингэснээр ирэх жилүүдэд өрийн дарамтгүй болно хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Валютын ханшийг цаашид  хэрхэн барих вэ?

 

-Валютын ханшны хөдөлгөөнийг Монголбанк илүү барих хэрэгтэй. Сангийн яамны хувьд гадаад болон дотоодын өрийн асуудлыг зохицуулахад валютын ханшийг цаашдаа барихад нөлөөлнө. Экспортын тухайд хяналтыг сайн барих хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэгдүүлэх замаар валютын ханшид нөлөөлнө. Экспортод аль болох олон бүтээгдэхүүн гаргах юм. Энэ чиглэлд Засгийн газар бодлогоо бариад явах хэрэгтэй. 

 

-Ирэх жилүүдэд бондын өрийг хэрхэн төлөх вэ?

 

-2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх учиртай. Энэ нь хүндрэлтэй асуудал. Тиймээс төлбөрийг бууруулах асуудлаар Сангийн яам ажилллаж байна. Үр дүнг нь гарахаар эргэж мэдээлнэ. 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ts:
Chinii tolgoi chini hurehgui l de
2019-01-15
Амьдрал сайхан болж байна аа сайдаа баярлалаа та нартаа
2019-01-14
Иргэн:
Хүрэлбаатар мэтийн юмнууд монголыг өрөнд оруулагсад байж өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад төлчихсөн юм шиг шоудаад хэрэггүйдээ?!
2019-01-14
Ts:
Chinii tolgoi chini hurehgui l de
иргэн:
Тѳсвѳѳ ѳчнѳѳн алдагдалтай баталчихаад юу хуцаад байнаа.Хүрэлбаатар шуналаа.
2019-01-14
зочин:
Манай зөвхөн гадаад өр гэхэд 27 тэрбум ам доллар энэ их өрийг нүүрс зэсээрээ дарах тооцоололтой байх
2019-01-14
zochin:
"ХОТГОР ШАНАГА" аа чамд бол гайхуулаад байх юм байхгүй Чи зүгээр л 12 сар л хор хутгаж, төсөв хуслаа ш дээ. Энэ чин 2015 онд Сайхабнилэгийн ЗГ-ын гаргасан НӨАТ-ын шинэчлэлийн үр дүн, мөн нөгөө талаасаа Нүүрс, зэсийн үнийн л өсөлт, хэрвээ МАН ЗГ-ыг аваад олгитой ажилласан бол Өр нэмэгдэхгүй байлаа, Шатахуун 1500-аас 2500 хүрэхгүй байлаа мах 5500-аас 9500 хүрэхгүй байлаа, доллар 1800-аас 2670 хүрэхгүй байлаа. Та бүхэн Ард түмэнд ийм л Зовлон авчирсан шүү. Санхүү, эдийн засгийн олигтой ажил Юу хийгээгүй, хамгийн гол нь Ажлын байр нэмэгдсэн, одоо Нийгэмчлэх бодлого явуулна гэж АРД түмэн зориулсан ээлжит ШОЖ хийж байна.
2019-01-14
зочин:
Өр нэмэгдээд байдаг яана даа
2019-01-14
зочин:
Засгийн газар сайн ажиллаж байна аа, Эдийн засаг өсөж байна. Одоо эдийн засгийн өсөлтөө иргэдийн орлого нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
2019-01-14
1134666:
ажлын байр нэмэгдсэнгүй,
2019-01-14
123466799:
"ХОТГОР ШАНАГА" аа чамд бол гайхуулаад байх юм байхгүй Чи зүгээр л 12 сар л хор хутгаж, төсөв хуслаа ш дээ. Энэ чин 2015 онд Сайхабнилэгийн ЗГ-ын гаргасан НӨАТ-ын шинэчлэлийн үр дүн, мөн нөгөө талаасаа Нүүрс, зэсийн үнийн л өсөлт, хэрвээ МАН ЗГ-ыг аваад олгитой ажилласан бол Өр нэмэгдэхгүй байлаа, Шатахуун 1500-аас 2500 хүрэхгүй байлаа мах 5500-аас 9500 хүрэхгүй байлаа, доллар 1800-аас 2670 хүрэхгүй байлаа. Та бүхэн Ард түмэнд ийм л Зовлон авчирсан шүү. Санхүү, эдийн засгийн олигтой ажил Юу хийгээгүй, хамгийн гол нь Ажлын байр нэмэгдсэн, одоо Нийгэмчлэх бодлого явуулна гэж АРД түмэн зориулсан ээлжит ШОЖ хийж байна.
2019-01-14
Үнэн үг:
Ирэх жилүүдэд өрийн дарамтгүй болно гэж 2020 он хүртлэх энэ Засгийн газрын өрийн талаар л амь зогоосон юм ярьж ард иргэдийг тайвшруулдгаа больж үз. Монгол Улсын Засгийн газар 2016 онд авсан жилийн 10.875 хувийн хүүтэй Мазайлаа бондын 500 сая ам.долларыг 2021 онд төлнө хүүд нь жил бүр 54,4 сая ам, доллар төлж байна.2012 онд жилийн 5,125 хувийн хүүтэй авсан Чингэс бондын 1.0 тэрбум ам,долларын 2022 онд төлнө. Хүүд нь жил бүр 51,2 сая ам.доллар төлж байна. 2017 онд жилийн 5,625 хувийн хүүтэй авсан Гэрэгэ бондын 800 сая ам.долларыг 2023 онд төлнө. Хүүд нь жил бүр 45.0 сая ам.доллар төлж байна.2017 онд жилийн 8,750 хувийн хүүтэй авсан Хуралдай бондын 600 сая ам долларыг 2024 онд төлнө. Хүүд нь жил бүр 52,5 сая ам.долларыг төлж байна. Энэ 4 бондын хүүгийн төлбөрт жил бүр улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 203 сая ам. доллар буюу 500 хүртэл тэрбум төгрөгийг Засгийн газрууд өөрийн улаан нүүрийг хаацайлахын тулд төлж байгаа нь харамсалтай байгаа биздээ.Энэ бүгдээс ирэх дарамт, сургамж, үр ашиггүй санхүүжилтийн тухай үнэн бодит байдлыг Монгол хүн бүрт мэдрүүлж байх ёстой юм бишүү..
2019-01-14
Unen sh um uu, hudlaa ch um uu. Bodit baidal bol sonin l haragdaj bna
2019-01-14
дахиж өр тавихгүй шиг өрөө л дарж байвал ядахдаа нутаг усаа алдахгүй нь гэж найдаж явах юм даа Хүрэлбаатар л эдийн засгийг тогтворжуулж өгөхгүй бол өөр хэн хийхэв дээ АН -аас Амаржаргал гишүүнийг гэж үзэдэг юм даа
2019-01-14
цуц:
Өр дарлаа. Татвараа 100 хувь хураалаа л гээд байхын. Энэ бол Засгийн газрын амь зогоох үндсэн ажил. харин яавал гадаад худалдааны алдагдлыг багасгахав? яавал валютын ханшийг бууруулахав? яавал хүмүүсийн амьдралын өртгийг бууруулж, таатай нөхцөл бүрдүүлэхэв гэдгийг Сангийн яам, бусад яам агентлагууд бодож боловсруулж хэрэгжүүлэх ёстой. яагаад юм хийхгүй байна вэ?
2019-01-14
Үнэн үг:
Давсан орлогоо идчихгүй өрөө дарахад л ашигла.
2019-01-14