Оюутолгойн түүхт гурав хаана явна?!

img

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” ХХК-ийн төлөөлөгчид 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр үзэглэж авай.

 

 

Нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан юм. Дараагийн гэрээ Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Айвенхоу Оюутолгой Лимитед” компанийн Эрхзүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Недарландын Би Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, “Айвенхоу Майнз Монгол Инк” ХХК-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Гурав дах гэрээ болох Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, “Айвенхоу Майнз Монгол Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кит Мар­шал нар гарын үсэг зурсан байдаг юм. Гэрээнд гарын үсэг зурсаны дараа, тэр өдрийн 16:54 цагт Ерөнхий сайд С.Баяр индэр дээрээс “…Өнөөдөр монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн алт, зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч тохиолоо.

 

…Гэрээний төслийг эцэслэх явцад ҮАБЗ-өөр удаа дараа нухацтай хэлэлцэж гэрээг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. 

 

…Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурдвал:

 

Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.

 

Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно. Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана.

 

Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа ашиг орлогод нэн сайнаар нөлөөлөх юм.

 

…Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны төвшнөөс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм” гэж хэлсэн юм. Гэвч энэ гэрээ байгуулагдсан цагаасаа эхлээд хэрүүлийн алим, хардлагын хар овоохой болсоор өнөөдрийг хүрлээ.Хамгийн сүүлд УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 23-нд “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан. Энэ ажлын хэсэг жил шахам болж байгаа ч өнөөдрийг хүртэл санал, дүгнэлтээ танилцуулаагүй хав дарсаар байна.

 

Харин үүнээс өмнө АТГ-аас Оюутолгойн гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүдэд “анхаарал” тавиад эхэлсэн юм. Тус газраас Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ер нь бол 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаанд Монголын талаас гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг буруутгах үндэслэлтэй гэж ард түмэн ч, АТГ ч үздэг бололтой байдаг. Гэхдээ Ерөнхий сайд С.Баяр, гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд Оюутолгойн гэрээг одоо ч “…Ашигтай” гэж хэлдэг. Бас энэ гэрээг байгуулаад хувьдаа ямар ч ашиг орлого хүртээгүй гэж мэдэгддэг. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр “…Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага Оюутолгой шүү дээ. 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн Оюутолгой хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна” гэдэг юм.

 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “…Оюутолгойн гэрээ хийгдээд Монгол Улсын эдийн засаг гурав дахин өссөн. Нэг хүнд ногдох орлого наанадаж гурав дахин нэмэгдсэн. Тэр үеийн авч байсан цалин, гэр бүлийн орлого бас л наанадаж гурав дахин өссөн. Хүн бүр нийгмийн даатгалын дэвтрээ харахад л хангалттай” гэсэн байдаг.

 

Сангийн сайд асан С.Баярцогт бас “…Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө байнгын хэлэлцээр хийж байгаа. Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг гурван тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан.  Оюутолгойн гэрээ Канад, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт эхэлсэн” гэж хэлдэг.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “…Оюутолгойн гэрээ бол Монгол Улс гадаадад нэр хүндтэй байх уу, үгүй юү гэдгийн бөглөө байсан юм. Бид нүүрс, зэсээ идэхгүй. Гэтэл тэр баялаг манайд байна. Хажууд нь худалдан авах зах зээл нь байгаа. Тиймээс л манайхыг гадны хөрөнгө оруулагчид сонирхдог. Гэтэл нэг талаас гадныхны, нөгөө талаас манайхны болгоомжлол уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож ашиглахад том бөглөөс болж байсан” гэдэг.

 

Гэвч дээр хэлсэнчлэн тухай үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар баривчилсан. 2018 оны эхээр тэднийг баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад, С.Баярыг 2018 оны тавдугаар сарын 10-нд, С.Баярцогтыг зургадугаар сарын 12-нд сулласан юм. Одоо тэд Монголдоо байгаа. С.Баяр нэг хэсэг чимээ анир багатай амьдарч байгаад сүүлийн үед улс төрийн тохироо, томилгоонд оролцох болсон гэж дуулддаг. С.Баярцогт ч олон удаа сонгогдсон Сэлэнгэ нутаг руугаа хааяа “гүйчихээд”, хааяа залууст илтгэл тавьж, ганц нэг баяр ёслолын үйл ажиллагаанд оролцоод явж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл бий.

 

Харин Л.Гансүх 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “нүүрсний хэрэг” гээчид холбогдож шүүхээс ял шийтгүүлсэн. Тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр суллагдсан. Түүнээс хойш бас л чимээ аниргүй амьдрах болсон.

 

Д.Зоригтын хувьд Швед, Германд олон улсын байгууллагын судлаачаар нэг хэсэг ажилласан. Оюутолгойг шүүмжлэхэд хамгийн дургүй хүн бол тэр. Ажлын хэсгийн ахлагч байсан хүний хувьд арга ч үгүй биз.

 

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан түүхт гурван сайдын талаар иймэрхүү мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл хуучирчихсан, өнөөдөр тэд дэлхийн аль нэг бөөрт ч юм уу, хаана ч байж мэдэх л юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.15 № 10 (5977)

Б.ДАМДИН-ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Gansuh OT-oos asar ih mungu avilgad avsan gunii us ashiglah erhiig odoo ch tuuniigee hamgaalahiin tuld uuriin tuskah baisan zaluug BOAJYamand usnii bodlogo zohitsuulaltiin heltsiin dargaar taviulsan
2019-01-17
Avilgach hulgaich naraa zugeer hurgalaad buudaad alchihaa ch dabraad bna shde
2019-01-15
Насаараа байтугай хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө хулгайлцан хулгайчууд энд тэнд амарч цэнгээл явж байгаа биз өөр яадий хараал идсэн хар хулгайчууд
2019-01-15
Баярцогт амьсгаа Washington DC-д явж бналээ шү
2019-01-15
иргэн:
С.Баяр,С.Баярцогт,Д.Зоригт нар авилга авсан нь тодорхой шүү дээ.Энэ 3-нѳхрийн хѳрѳнгийг хурааж Оюутолгойг монгол улсын талд 100-хувь ирэх хүртэл Онцгой дэглэмтэй шоронд хорь.Ч.Сайханбилэг,Да.Ганболд нарын хѳрѳнгийг хурааж чанга дэглэмтэй хориход 25-жил хорьё.Ц.Элбэгдорж,Миеэ,Энхболд,Т.Бадамжунай,Д.Эрдэнэбат,Д.Ганбат нары н хѳрѳнгийг хурааж,Эрдэнэт үйлдвэр,Монросцветметийн 49 хувь дарханы тѳмѳрлѳг,Хѳтѳлийн цемент шохойны үйлдвэрүүдийг улс орон ард түмэнд нь буцааж аваад шоронд насаар нь хорьё.Монголын баялгыг хулгай хийгчдэд ѳѳр зам байхгүй шүү.
2019-01-15
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа МАН, АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
2019-01-15
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, МАН, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
2019-01-15
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2019-01-15
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!
2019-01-15
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2019-01-15
Орос ах нар Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2019-01-15
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
2019-01-15
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
2019-01-15
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын эдийн засгийн луйварчдаас салах цаг болсон.
2019-01-15
"Монголын зэс корпораци"-ийнхан Английн шүүхээр Монголчуудыг бүү айлга. Монгол улс НҮБ-д бүртгэлтэй туурга тусгаар улс. Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг "Монголын зэс корпораци"-ийнхан шиг гадаад, дотоодын луйварчдаас хамгаалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг хэд хэдэн тогтоол, Деклараци, Харти байдаг юм шүү.
2019-01-15
Монгол төрийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа "Монголын зэс корпораци"-ийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэж яллахыг Монголын жирийн ард түмэн ТЕГ, ЦЕГ, АТГ-аас шаардаж, хүсэж байна.
2019-01-15
Монгол төрийн шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийг яадаг юм вэ? Чингэс хааны үед олны өмнө толгойг нь тас цавчдаг байсан. Өнөө үед "Ганц худаг"-461-д илгээх буюу цаазаар авдаг. Одоо Монголын төрд ийм л шийдвэр гаргах үлдээд байна.
2019-01-15
"Монголын зэс корпораци"-ийнхан бол туурга тусгаар Монгол улсынхаа хуулийг, УИХ-ын шийдвэрийг, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэсэн, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдсан гэмт хэрэгтнүүд юм . Гэмт хэрэгтнүүдэд Монголын нутаг дэвсгэр дээр гишгэх газар байх ёсгүй.
2019-01-15
"Монголын зэс корпораци"-ийнхан бол Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн луйварчид. Монгол төрийн дараагийн шийдвэр нь тэднийг эрүүгийн хариуцлагад татах явдал байх ёстой.
2019-01-15
Эрдэнэтийн талаархи Монгол төрийн шийдвэр нь "Монгол зэс корпораци"-ийн луйварчдыг Эрүүгийн хуулийн 79, 84, 145, 146. 147, 148, 162, 182, 263, 264, 265, 266, 270 дугаар зүйлээр яллах явдал юм. Туурга тусгаар Монгол төрийн минь сүлд өршөөж, Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан гэмт этгээдүүд төрийн гэсгээл хүртэх ёстой.
2019-01-15
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
2019-01-15
Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.
2019-01-15
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
2019-01-15
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
2019-01-15
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
2019-01-15
Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.
2019-01-15
Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
2019-01-15
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлахгүй бол Баабар шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон этгээдүүд Монголчуудын тархийиг дахиад 100 жил угаагаад, Монголчууд алт ч үгүй, зэс ч үгүй, 100 жил арбитрын маргааны төлбөр төлөөд, 100 жил 34 хувийн төлбөр төлөөд, тэдгээрийн хүү төлөөд, өрөнд ороод, ухсан нүхтэйгээ хоцорно.
2019-01-15
Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Оюутолгойн "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэгч дээрэмийн гэрээ хийдэггүй, харин "Орчин үеийн лицензийн гэрээ", "Орчин үеийн концессын гэрээ", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Ажил гүйцэтгэх контракт", "Хамтарсан уулын үйлдвэх байгуулах гэрээ"-нүүдийн ал нэгийг хийдэг дэлхий нийтийн с жаяг байна!!!
2019-01-15
Тавантолгойд IPO (олон нийтэд хувьцаа гаргах) хийнэ гэдэг нь Тавантолгойн ордыг харийнханд алдахын цондон юм. Учир нь Тавантолгойн хувьцаа эзэмшигчид хэсэг хугацааны дараа хүссэн ч, эс хүссэн ч хувьцаагаа харийнханд зарж эхэлдэг. Тэгээд Тавантолгойн орд харийнханы гарт орно гэсэн үг. Тавантолгойд IPO хийнэ гэдэг нь мөн чанартаа гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын бодлого юм. Тавантолгойн ордыг Монгол эх орон, Монголын ард түмэнд хамгийн үр ашигтай ашиглах цорын ганц хувилбар нь 100 хувь төрийн өмчид байлгах явдал юм.
2019-01-15
Санжаа:
намрын дунд сарын шинийн 17 -нд сайн үйл хийхэд өсөн дэлгэрэх нигууртай муу хулгайн үйл хийхэд цээрлэл үзэх нигууртай болмой
2019-01-15
1111111:
Оюу толгой гэж нэг хаалттай, шорон шиг газар байна. Ханбогд сум өдийд Эрдэнэт хот шиг болчихоор хугацаа өнгөрлөө. Хэдэн хүн тэнд цалин авч нийгмийн даатгал төлдгөөс бусдаар гийгүүлсэн зүйл үгүй биздээ. Тоног төхөөрөмж, оруулж ирэх, түүхий эдийн экспорт зэрэгт татвар огт төлдөггүй. Уг нь Тогтвортой байдлын гэрээг тухайн үеийн сайд нарт авилгал өгч байгуулсан гэдгийг Швейцарын банк батлаад, нотлоод байхад Сайд нарыг шалгахаас гадна тус гэрээг цуцлах ганц боломж байсан юм шүү...
2019-01-15
!!!Зочин:
20 000 huwisagchiig ooriin ashgiig zuudelj sersen hulgaich daa ene Bayrzogt odoo odoo huuluusan degdeehei shig surag aldarlaa olj irj Yal asuu !!!
2019-01-15