Сайдын тушаалыг үл тоосон "Улаанбаатарын сургууль"-иуд

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос 2019 оны хоёрдугаар сарын 10-ныг дуустал, 6-12-р ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал амрахаар болсон. Харин орон нутгийн сургуулийн бүх ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

 

Гэвч сайдын тушаал зарим сургуульд үйлчлэхгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байна. Сурагчдыг ийн урт хугацаагаар амраах болсон шалтгаан нь:

 

  • Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт, “агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх

 

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны саналд үндэслэн шийдвэр гаргасан.

 

Угтаа утааны улиралд агаарын бохирдлын улмаас томуу, томуу төст өвчний тархалт ихсэж, бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол нэмэгддэг тул сурагчдын эрүүл мэндийг хаа, хаанаа бодолцож бүх сургуулийг амраагаад байгаа.

 

Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулдаг, хамгийн өндөр төлбөртэйд тооцогддог, “American school of Ulaanbaatar”, “British school of Ulaanbaatar”, хуучнаар “Эрэл” сургууль буюу “English school of Ulaanbaatar”  зэрэг хувийн сургуулиуд сайдын тушаалыг үл харгалзан хичээллэж байна.

 

 

Ингэж, сайдын тушаалыг “тоохгүй” хичээлээ хөтөлбөрийн дагуу хэвийн үргэлжлүүлэх шалтгаан бас тэдэнд бий гэнэ.

 

Эдгээр сургуулиуд нь хичээлийн хөтөлбөрөө жилийн өмнө баталж, гадаад багш нартайгаа гэрээ байгуулж хувиарын дагуу урин авчирч хичээл заалгадаг байна. Иймд гэнэтийн ийм шийдвэрийг дагаж мөрдөхөд хүндрэл учирч, эцэг эхчүүдийн болоод багш нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд асуудал үүсдэг гэдгийг учирлав. Урт хугацаагаар хичээл амрахаар хөтөлбөрөө хугацаанд нь судалж амжихгүй, гадаадаас ирсэн багш нарыг буцаахад асуудал үүсдэг аж.

 

Гэвч БСШУС-ын сайд тушаал гаргахдаа “өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургуулиад сайдын тушаалыг дагаж мөрдөнө” гэдгийг тусгаж өгсөн.  Сайдын тушаалыг “тоохгүй” байлаа гэхэд утаанд хордох, ханиад томуугаар өвчлөх эрсдэл өндөртэй үе хэмээн 12-1 сарыг нэрлэж ийн сурагчдыг амраагаад буй. Гол нь энэ. Гэвч сурагчдын эрүүл мэндийг бодолцож үзэхгүй, зөвхөн хичээлийн хөтөлбөрөө багтаан судлах ёстой хэмээж буй нь зүйд нийцэхгүй.

 

Хэрэв дээр дурдсан сургуулиуд сайдын тушаалыг үл харгалзан үйл ажиллагаагаа явуулсаар байвал эхний ээлжинд албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулиар зохих арга хэмжээ авна. Цаашид тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг НМХГ-аас анхааруулав.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Samar id
2019-11-27
Яамны шийдвэрээ биелүүлэх ёстой, үгүй бол зөвшөөрлийг нь хураа,,!
2019-01-16
Nom:
Bitgii solioorood bgarai . Jiliiin umnu tuluwluud , huwiaariin daguu ywj bga . Ene olon gadaad bagshtai . Huuhduud surch baig yadiin. Gerteee hiitsgui angaaj hewtsen baahan huuhduud Medrel bolj bn za . Malnuudaa
2019-01-16
Я:
Яг үнэндээ та нар энэ утаагаал алга болгохоо бодбүхэл бүтэн жилийн төлөвлөгөөг гаргаад хийцэн сургуулиудыг заавал өөрчлөж яах гээд байгаан. Тэгээд ингэж их удаан амрааснаа бас нөхнө гээд бямба гаригт нөхдөг шд. Тийм балай юм хийж ыайснаас зүгээр хөтөлбөрийн дагуу одоо ордгоороо оржбайсан дээр. Утаагаа арилгачуул хугацаандаа л орно шд.
2019-01-15
Mal:
Huuhed chin hatgaagaar yavah saihanuu
2019-01-15
Turiin uurgiig huvaaltsaj b:
Yerunhii bolovsrol turiin uureg. Turiin uurgiig guitsetgej ugsnii tuluu mungu avch bgaa yum. Huviin emnelegt hevtsen ch zarim tulburuu e.m. daatgalaas garguuldagtai ch adil. Esvel chi uuruu tulnu gesen ug.
2019-01-15
zuw:
Zuw shde
2019-01-15
mal:
Tolood surcj chdku bol hohi n ene hdn huuhduud ta nariin aldaa zawharl archagui suulyh chn hamj yavna
2019-01-15
Mal aa:
Ene heden surguulid surch bui huuhduud l ireeduin mongoliig avch yavna. Harj l bgaarai. MCS tulburuur bayajih ni yahav. Mongold jishig togtooj haritsuulah yumtai bgaa ni sain hereg.
2019-01-15
bolobsroliin yam: balai teneg shiidveree bodoj uzeerei..huviin heden surguuliiin hemjeend ,haltar ulsiin surguulia ydaj duhuuleh heregttei sh dee. Ulsiin surguuliin orchin, heruulch bagsh nariin zang yan aa
2019-01-15
Balai shiidveree haraarai. 50 honog angaitlaa amarch bna . Bolomjtoi ni huuhdee surgaj, humuujuulmeer bna .hunii erhend haidahaa boli.
2019-01-15
Mal:
Huuhed chin hatgaagaar yavah saihanuu
Зочин:
Хөтөлбөр төлбөрийг нь хүлээн зөвшөөрөөд зөв сонголтоо хийгээд хүүхдээ өгсөн бол олон юм яриад хэрэггүй дээ, төрийн оролцоо ихсэх тусам хүнд суртал авилгал чирэгдүүлэлт ихэсдэг. Зах зээлийн зарчмаар тухайн гадаад улсынхаа хөтөлбөр сургалтын арга барилаар хийгдэж байгаа ажил шүү дээ, гэтэл хэн нэгэн эрх мэдэлтэн нөхөр одоо амраана төдийд өдийд эхэлнэ гээд л гэнэт шийдээд байх юм. Гэтэл тэдний ажил нь аль жилийн өмнөөс төлөвлөгөө гэрээний дарааллын дагуу явж байгааг анхаарах хэрэгтэй. Үүний оронд хүүхдийн эрүүл мэнд сургалтын чанарт анхаарах хэрэгтэй, зүгээр байгаа юмыг зүгээр л байлга, битгий оролц
2019-01-15
zuw:
Zuw shde
тийм дураараа амархан юм гэж юу байдгийн төр нь дампуурлаа зарлаад зайлаач
2019-01-15
санал нэг:
тийм шүү
2019-01-15
Зөв зөв хичээллэг:
Сурьгуулиудын зөв шдээ Утаагаа болиулаач утаандаа дарангуйлаад боловсролоо ч хуваарьт хугацаанлаа явууож чадахгүй арчаагүй төр удирдлагыг юуг нь сосдогийн новшнууд удирдагч гэхээсээ мафи болж ард иргэлээ дараллаг новш төртэй
2019-01-15
ХМ:
АРЧААГҮЙ ХУЛГАЙЧИД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВНА ДЭЭРЭЭС НЬ ЯДРААНА.ХҮҮХЭД ӨВДӨЖ ХАВДАХ ЭНЭ ХУЛГАЙЧДАД ХАМААГҮЙ. БИЗНЕС НЬ ЧУХАЛ. ОДЖАРГАЛЫН ОРЧЛОН СУРГУУЛЬ ГЭЭД АЙМШГИЙН ТӨЛБӨРТЭЙ ХҮҮЛЭГЧ СУРГУУЛИУДАД ТӨР МӨНГӨ ӨГЧ СОЛИОРОХОО БОЛИОЧ. ТӨРИЙН МӨНГӨ ЭНЭ ХУЛГАЙЧДАД ХӨЛНИЙ ГИШГҮҮР АВАХ Л ТҮЙ МӨНГӨ
2019-01-15
mal:
Tolood surcj chdku bol hohi n ene hdn huuhduud ta nariin aldaa zawharl archagui suulyh chn hamj yavna
Mal aa:
Ene heden surguulid surch bui huuhduud l ireeduin mongoliig avch yavna. Harj l bgaarai. MCS tulburuur bayajih ni yahav. Mongold jishig togtooj haritsuulah yumtai bgaa ni sain hereg.
ХАА:
ХАА ТӨРИЙН БОДЛОГО ҮЙЛЧИЛДЭГГҮЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ СУРГУУЛИУДЫГ.ТӨРӨӨС ӨГДӨГ МӨНГӨӨ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРСДӨӨ МАШ ИХ МӨНГӨ ОЛДОГ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ ХУДАЛДАГЧ ЛУЙВАРЧДЫГ
2019-01-15
Turiin uurgiig huvaaltsaj b:
Yerunhii bolovsrol turiin uureg. Turiin uurgiig guitsetgej ugsnii tuluu mungu avch bgaa yum. Huviin emnelegt hevtsen ch zarim tulburuu e.m. daatgalaas garguuldagtai ch adil. Esvel chi uuruu tulnu gesen ug.
Энхсайхан:
Эрэл сургууль бас намар 8-р сарын 15 нд хичээл ни эхлэдэг юм.Арга хэмжээ аваач дээ.
2019-01-15
Утаа:
Утаа агаарын бохирдлоо гай гамшиг давагдашгүй хүчин зүйл гэж үзсэн бол Засгийн газрын шийдвэр гаргаж өгч дампуурлаа хүлээн зөвшөөрөө. Сайдын тушаалаар дур дурандаа хүмүүст садаа болохоо болио.
2019-01-15
санал нэг:
тийм шүү
Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг нь цуцалчих тэгээд л болоо шүү дээ!!! Даанч Цолмон сайдын сачий хүрэхгүй л дээ. Өөрөөр хэлбэл Монгол төрийн сачий хүрэхгүй л дээ!!!
2019-01-15
тийм дураараа амархан юм гэж юу байдгийн төр нь дампуурлаа зарлаад зайлаач
зүгээр байгаарай:
Наад хуудаа нам шаа
2019-01-15
зочин:
Хувийн сургуульд сайдын тушаал ямар хамаа байна.
2019-01-15
Samar id
Ямар хамаа байна аа...Нэг хэсэг хүүхдүүд юм сурч, боловсоржил байг л даа...Хөгжлийн садаануудыг таягдан холдуулъяаа.
2019-01-15
zochin:
Багш ажилтдынх нь 1.5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөх хэрэгтэй
2019-01-15