Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

img

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг  өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.

 

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иш чааваас:
УИХ хүлээж авах боломжгүй гэсэн болохоор бүрэн эрхийнхээ дагуу хуулийн хүрээнд гаргасан шийдвэртээ ҮХЦ өөрчлөлт оруулах гэж байгаа юм уу? Тэгвэл ҮХЦ өөрөө хууль мөрдөөгүй хэрэгт ормоор юм. Эсвэл УИХ нь баталсан хуулиудаа завхруулаад байна уу?
2019-01-15