Т.Энхтүвшин: Хамрын хийд орчимд олгосон лицензийг цуцлуулна

Хамрын хийд орчмын газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тайлбар хийжээ. Тэрбээр
"2016 оны 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд (сонгуулийн өмнө буюу 2015 оны 11 сараас 2016 оны 06 хүртэлх хугацаанд 156 лиценз өгсөн байдаг) 581 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл /лиценз/ байсныг байгалийн нөөц газруудыг улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлж, 169 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадсан.
2008 онд олгогдсон Өргөн сумын Аргалийн уулан дахь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Эгшиглэнт уул” ХХК-ийн үйл ажиллагааг 2017 онд зогсоосон. Энэ жишгээр Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт 2007 онд нүүрс олборлох зөвшөөрөл авсан “Оуяашиёоу” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсооно гэдгээ миний бие албан ёсоор мэдэгдэж байна.
Орон нутгийн зүгээс холбогдох хууль, хяналтын байгууллага, сумын удирдлагуудад үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.
Өмнөх засаглалын үед аймгийн тусгай хамгаалалтад авсан газар болоод ашигт малтмалын тусгай зөшөөрлийн газраа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлдэггүй байсны улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна.
Ард иргэд та бүхэн маань орон нутгаа хамгаалах гэсэн нэг сэтгэлтэй байгаад миний бие талархалтай байна" гэжээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ