Хайртай хүнээ хамгийн ихээр гомдоодог ЗАН ЧАНАР-ууд

Хүн хамгийн хайртай хүндээ л хамгийн муухай занг гаргадаг. Хайртай хүндээ муухай зан гаргаж, гомдоодог хүмүүсийн ихэнх нь “Нэг л мэдэхэд муухай зан гаргачихсан байдаг”, “Зөндөө гомдоож байсан ч уучилдаг”, “Алдаа гаргах бүрт миний талд байдаг”, Тэр ч гэсэн алдаа” гаргадаг гэх адилхан хариулт өгдөг.
Тэгвэл Британийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийнхэн хайртай хүнээ хамгийн их гомдоодог зан чанаруудын талаар судалгаа гаргаж, “www.wikihow.com” сайтад нийтэлжээ.
Эрх чөлөөг нь боомилох
Бүх хүн эрх чөлөөтэй, хүссэн зүйлээ хийж, улмаар аз жаргалыг мэдэрдэг байх учиртай. Гэтэл та түүнийг хайрлаж байна гэх шалтгаанаар эрх чөлөөг нь боомилож болохгүй. Үнэнийг хэлэхэд тань ЭРХ байхгүй. Тиймээс гаргаж буй үйлдлээ ЗӨВ, БУРУУ гэдгийг сайтар тунгаах учиртай.
Бүдүүлэг үг хэллэг хэрэглэх
Эмэгтэйчүүд хайртай хүнээсээ бүдүүлэг үг сонсохыг тэсвэрлэдэггүй. Эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэйчүүд шиг л эмзэг. Тиймээс та хайртай хүнээ гомдоох бүдүүлэг үг хэллэг ашиглахаас татгалзаарай. Бүдүүлэг үг хэллэг таны хайрын амьдралыг ч сүйрүүлж болно.
Цаг гаргахгүй байх
Хайр бол яг л цэцэг шиг. Цэцгийг усалж, наранд ойрхон тавьж, сайтар цэвэрлэж байж л улам үзэсгэлэнтэйгээр цэцэглэдэг. Хайрыг цэцэглэхүүлэхийн тулд таны оролцоо маш их чухал. Та эхэлж хайрынхаа амьдралд анхаарлаа хандуулан, бяцхан зүрхээрээ таныг хайрлаж буй хүндээ цаг гаргаж, хайраа цэцэглүүлээрэй.
Хамт байхдаа зарим зүйлээс татгалзах
Энэ бол хамгийн чухал. Хайртай хүнийхээ дэргэд гар утсаараа өөр ертөнцөөр аялах “нийгмийн сүлжээ”-ээр аялах хэрэггүй. Хамтдаа байх хором мөч бүрээ сайхан, дурсамж өнгөрүүлэх.
Уучлалт гуйх
Бүх хүн алдаа гаргадаг. Та алдаа гаргах бүрдээ хайртай хүнээсээ уучлалт гуйж, сайхан ярилцах хэрэгтэй.
Гэр бүлийг нь муулах хэрэггүй
Хайртай хүнийхээ гэр бүлийг муулах, хэл амаар доромжлох учиргүй. Хайртай хүний чинь хамгийн хайртай хүн ЗӨВХӨН ЧИ БИШ. Тиймээс тун болгоомжтой байх учиртай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ