С.Мөнхчулуун хотын даргад нэрээ дэвшүүллээ

img

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй эхэлж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм. Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Тус тогтоолыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва уншиж, танилцуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VI хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулж байна.

 

Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  дэвшүүлэв. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 30 минутын завсарлага  авах хүсэлт гаргасныг хүлээн авлаа. Хуралдаан  30 минуын дараа үргэлжилнэ.

 

  Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amarsaihan l bish shyy Ta nar zaisang hardaa:
Amarsaihan l bish shyy Ta nar zaisang hardaa
2019-01-17
yaj ch chadahgui:
darga duugee avarch selemnii har tamhinii tanhain hergees n multlah n dee?mun Amarsaihand chamtai uzne shuu chi bol hen ch bish shuu gedeg sanuulga ugch bga yum bnaa?
2019-01-16
хууль зөрчигчийн нийтлэг төрхтэй
2019-01-16
Zail:
Ene sogtuu nudtei Durakiig harwaas nudend huiten ZAILUUL ! ZAILAA Chi ! HOG mini ter hog duuteigee hotlolzood zail !
2019-01-16
dfd:
Ёооё боль л доо МАНАА.
2019-01-16