С.Мөнхчулуун: Улаанбаатарыг "Аз жаргалтай хот" болгоно

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Tэлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн.

 

Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байх санал гаргав. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, АН-ын бүлгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комисст орууллаа. Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нарыг томилов.

 

Нууц санал хураалтаар С.Мөнхчулуун олонхийн саналыг буюу 24 төлөөлөгчийн, С.Амарсайхан 19 төлөөлөгчийн саналыг авсан байна. Нийт төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.

 

Санал хураалтын дүн гарсны дараагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Мөнхчулуун "Нийслэлийн Засаг дарга гэдэг бол нэгэн "том" айлыг удирдаж явах, нийслэлчүүдийн ажил, амьдрал цаашдын асуудлыг шийдэх ёстой. Миний хувьд хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана гэж бодож байгаа. Нийслэлийн төсөв дээр баталсан нэг төгрөгний төлөө ч хяналт тавьж ажиллана. Халаа сэлгээ, томилгооны асуудлыг өнөөдрийн байдлаар хэлэх боломжгүй. Эхний ээлжинд Ерөнхий сайд батламжлах ёстой" гэв.

 

Ерөнхий сайд НИТХ-аас хүргүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Саналыг буцаасан тохиолдолд 15 хоногийн дотор тухайн шатны хурал дахин хэлэлцэж, санал хүргүүлж Ерөнхий сайд тав хоногийн дотор томилох үүрэгтэй байдаг. 

 

С.Мөнхчулуун нь СХД-ийн тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Иргэдийн хуралд намын бүлгийн тэргүүлэгч, МАН-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай аж.

 

Г.Сүрэн

Гэрэл зургийг MPA.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа ярих хэрэггуй юун аз жаргалтай хот вэ улаан чулуутын Хогын амьдрал Драгон Улаанбаатар зочин буудлын емнех биеэ унэлэгчид архичдын амьдралыг бодитоор харахгуй олон жил болж байна харахаас хэцуу харагдаж байгаа зуйл нудэн дээр нь байхад
2019-02-26
sonin:
eeee CHD-g hugjvvlj chadaagui hvn hotiig barahuu,tegeed bas bayan uuruu ulam bayajaad buuh bhaa!!!
2019-01-18
Зочин:
Хамгийн их утаа бохирдолтой сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсны хувьд утааны асуудалд маш их анхаараарай тэгээд батлагдвал амжилт
2019-01-17
Хамаагүй ам өгч болохгүй л бх даа хүү минь.
2019-01-17
Humuus:
Munhchuluund amjilt hudiye.Sain ajillaarai
2019-01-17
Humuus:
Munhchuluund amjilt hudiye.Sain ajillaarai
2019-01-17
Zochin:
Yarij baigaa zuil ni populism
2019-01-17
зочин:
чи чадахгүй ээ.бадамжунайгийн цүнх баригч шүү дээ.энэ ман гэж мэдрэлтэй юмнууд азжаргалтай хот гэж соц нийгмийн сэтгэлгээгээр яваад тэнэгтээд явах юм
2019-01-17
mendee:
zuv sain zaluu demjih heregtei terni eneni gelguigeer
2019-01-17
Зочин:
Ха ха ямарч барьцгуй хоосон амлалт хэлэх юмаа бодит ганц л ажил амалж аваад хийвэл
2019-01-17
!!!Зочин:
Yaj Az Jargaltai bolgoh we? Todorhoi yarij heleh heregtei b na Law l Selem Jad erguulehgui l bailgui dee !
2019-01-17
Өрнө:
Төрийн дээр намыг гаргасан хурандаагийн эсрэг зоримог шийдвэр гаргасан нийслэлийн иргэдийн төлөөлөгч нар овоошдээ болоошдээ. Популизм хийрхэл хол явахгүй гэдгийг хүн бүр ойлгож мэдэж байгаа. Популизм ядуурал сүйрэлд хүргэдгийг дэлхийн олон улсад төрсөн популистуудын хэнээрхэл харуулсан. Популист хурандаагийн хэнээрхэл хаа хүрч хэзээ мөхөх юм бол доо.
2019-01-17
Зочин:
За аз жаргалтай гэдэг бол аймаар том амлалт хэдийд ч биелэх юм бүү мэд. Ямартай ч хамгийн түрүүнд утаагүй хот болгочмоор байна. Чухал юм тэр. Дараа нь шат шатаар ахиулахад болно. Юу юугүй шууд аз жаргалтай хот болчихгүй. Ялангуяа нэг хүн гарч ирээд л хийчихдэг ажил биш.
2019-01-17
uneheer utgagui bn shu. jaahan bolovsroltoi hun songoj bolsongui yu.
2019-01-17
Oyunii chadavkhi muutai bieiin khucheer bukhniig shiiddeg jinhene reket davharga Mongol ulsiig udirdaj ekhelj baina daa. Khajuudaa youm unshidag sain zuvlukhuudtei baikhgui bol ch ene uls ornii ireedui burkheg baina shuu!
2019-01-17
uneheer utgagui bn shu. jaahan bolovsroltoi hun songoj bolsongui yu.
enkh60ld , sanduy naryn khor nayruulagch bayna , khurelsukh yu geji batlamjilakh we dee ,
2019-01-17
Дандаа хүйтэн кэвсэг агсаж Хутга сэлэм эргүүлсэн гарууд боло юм уу. за явж буу олж авяа тэгэхгүй бол энэ хотод чинь утаа дээр нь сэлэм эргүүлсэн юмнуудтай хамт амьдрах болох нь
2019-01-17
чи эхлээд тэр дүүгээ хүмүүжүүлээд дараа нь үлгэр яривал яасан юм бэээ ЕС бүү батламжил.
2019-01-17
Hot:
MANAN yalzarchee
2019-01-17
иргэн:
Сумьяабазар байгаа юу, МАН бүх шатандаа дампуурчээ, УИХ-ыг хурдан тарааж ээлжит бус сонгууль явуулья, Бат-Отгоны намыг дэмжинэ.
2019-01-17
СЭЛЭМТҮҮД:
ДҮҮГИЙНХЭЭ МОДОН СЭЛЭМИЙГ БАРИАД ОРЖ ИРЭХ ВИЙ ДЭЭ БУРХАН МИНЬ. ДЭЭР НЭГ НӨХӨР БАС ХҮРЭЛ СЭЛЭМТЭЙ ХҮН БАЙГАА ШД
2019-01-17
Zochin.:
Oo nuguu selem ergyylegch ium yy.Shydarga es haa baina aa.iim tanhai adal balmad hyn yaihiin.Selem ergyyldeg hot bolgoh iym yy.
2019-01-17
намаас хөөх хэрэгтэй
2019-01-17
butsaa:
Hutsa butsaa selem erguuleed s.hahu
2019-01-17
"Аз жаргалтай хот" хот гэдэг нь ёгт утга уу. Утаа түгжрэл ядуурал бухимдал энэ бүхэн хэний хувьд аз жаргал вэ.
2019-01-17
Сэлэмчиний ах цуутай рекетчин гээ бэздээ. Ийм эрүүгийн нөхөрийг хотын дарга болгох гэж байдаг МАН гэж дүйрчихсэн хог шаарнууд юм аа
2019-01-17