Т.Ганболд Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай холбоотой юу

img

-Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлд юу өгүүлэв-

 

Найман жилийн өмнө “Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Сергей Паушокоос худалдаж авсан Т.Ганболд гэх эрхмийг өнөөдөр Монголд танихгүй хүн үгүй болжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан дуулианд холбогдохдоо ч, хожим Хөдөлмөрийн үндэсний намыг хувааж, сонгуульд оролцуулахгүй болгох үедээ ч тэр ийм нэр алдартай байсангүй. Харин телевизийн дараалсан хоёр ярилцлага өгөөд л тэр өнөөдөр ардын баатрын хэмжээнд үнэлэгдэж, Сүхбаатарын талбайд болсон МАНАН-г тараах улс төрийн жагсаалд “урилга”-аар үг хэлэх хэмжээнд тодорч ирлээ. Тэгвэл “Алтан дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболд гэж чухам хэн бэ? Тэр үнэхээр ярьж байгаа шиг шударга хүн мөн үү?

 

 

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад нь 4 сая ам.долларын авлига өгч байсан гэж телевизээр зарлаж тодорсон Т.Ганболдтой холбоотой нэгэн ноцтой мэдээлэл ОХУ-ын “Коммерсантъ” сонинд (https://www.kommersant.ru/doc/3854651?fbclid=IwAR06G0pW1lH3m9vRoZRDU5awWFAeYNvzhY_kyZ5h1xxOVQDF2sDX7BhoU4c) нийтлэгджээ. “Алтан дорнод Монгол” компанийн эзэн асан Сергей Паушок “Газпромбанк” болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум ам.доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд хандсан тухай энэ нийтлэлийн мөрөөр манай сурвалжлах хэсэг зарим баримт олсноо хуваалцъя. Учир нь, Сергей Паушок “Газпромбанк”-ийг Монгол Улсын Засгийн газартай хуйвалдан өөрийнх нь бизнесийг унагасан, энд Т.Ганболд оролцсон гэх маш ноцтой баримтуудыг Нью-Йоркийн Дээд шүүхэд 2019.01.08-нд (http://iapps.court.state.ny.us/nyscef/ViewDocument?docIndex=gUUpnWZc4A6MPMpX5t10pw)

 

 

гаргаж өгсөн байна.  Мөн энэ хэрэгт Монголын хууль, хүчний байгууллагуудын одоогийн удирдлага ч холбоотой гэдгийг тэр өргөдөлдөө онцлон тэмдэглэжээ.

 

Юун түрүүнд энэ нэхэмжлэлийн талаар өгүүлэхээс өмнө “Алтан дорнод Монгол” компани ОХУ-ын иргэн Сергей Паушокоос Монгол Улсын иргэн Т.Ганболдод шилжсэн түүхийг цухас өгүүлэх нь зөв биз ээ. Учир нь, энэ талаарх мэдээлэл одоог хүртэл зөрүүтэй байсаар ирсэн бөгөөд Т.Ганболд болохоор 300 сая ам.долларын өртэй компанийг 18 сая ам.доллараар нийт өр төлбөрийнх нь хамт худалдаж авсан гэдгээ удаа дараа ярьсан байдаг. Харин Сергей Паушок Монголд үйл ажиллагаа явуулж буй алтны хоёр дахь том компани болох “Алтан дорнод Монгол”-ыг Т.Ганболдод 23 сая ам.доллараар шилжүүлж өгсөн тухайгаа арай өөрөөр тайлбарладаг юм.  Тодруулбал, 5 ил уурхайд үйл ажиллагаа явуулж, 52 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 1500 орчим ажиллагсадтай байсан олон тэрбум ам.долларын үнэлгээтэй “Алтан дорнод Монгол” компанийн нөхцөл байдал Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг УИХ баталснаар хүндэрч эхэлсэн гэдэг. Энэ бол 2007 оны үе юм. Тухайн үед Сергей Паушок уул уурхайн хөрөнгө оруулалтад зориулж “Газпромбанк”-наас 30,000,000 ам.долларын зээл авч, барьцаанд нь хамгийн багаар бодоход 55 сая ам.доллараар үнэлэгдэх уул уурхайн лиценз болон тоног төхөөрөмжөө тавьсан ажээ. Харин үүний дараа дээр өгүүлсэнчлэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль батлагдаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас “Алтан дорнод Монгол”-ыг Т.Ганболдод бүх өр төлбөрийнх нь хамт зарахаар тохирчээ.

 

Монгол Улсын Засгийн газраас уурхайг нь төдийгүй Улаанбаатар хот дахь оффиссыг нь битүүмжилж, дотоодын цэрэг хамгаалалтад гарч, асар өндөр татварын өр төлбөрт унагасан учраас Сергей Паушок бизнесээ бусдад шилжүүлэхээр болсон гэдгээ Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө дурджээ. Иймээс ч 2011 оны 08-р сарын 04-нд "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой Санамж бичиг байгуулж, 2011 оны 09-р сарын 09-нд “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан юм байна.  Ийнхүү 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол” компанийг Т.Ганболдод шилжүүлж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь компаниа зарах тохиролцоонд хүрэнгүүт нь Монгол Улсын Засгийн газраас түүнд тохож байсан хэргүүдээ эхнээсээ хаасан байна. Иймээс л Сергей Паушок бизнесийг нь булаахын тулд Монгол Улсын Засгийн газар зохиомол хэргүүд өөрт нь тохож, бизнесийг нь Тордайн Ганболдод булааж авч өгсөн гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ талаар нуршилгүй Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан гол үндэслэл рүү оръё.

 

“Алтан дорнод Монгол”-ын эзэн асан Сергей Паушокийн “Газпромбанк”-ийг шүүхэд өгсөн гол үндэслэл нь 4 сая ам.долларын хэргээр тодроод буй Тордайн Ганболдын хууль бус үйлдэлтэй холбоотой бололтой. Учир нь харилцан гэрээ байгуулж, бүх өр төлбөрийнх нь хамт “Алтан дорнод Монгол” компанийг маш хямдхан үнээр өөрийн болгосон Т.Ганболд тохиролцооноосоо буцаж Сергей Паушокоор “Газпромбанк” дахь “Алтан дорнод Монгол”-ын өрийг төлүүлэх гэж ажиллажээ. Ингэхдээ “Газпромбанк”-ныхантай хуйвалдаж, өөрийнх нь бизнесийг үнэгүйдүүлж аваад зогсохгүй өр төлбөрт унагалаа гэж буруутгаж байгаа юм байна. Тиймдээ ч хуйвалдаанд оролцсон “Газпромбанк", тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг Нью-Йоркийн Дээд шүүхэд гомдол гаргасан юм байна. “Коммерсантъ”-д энэ тухай бичихдээ “Энэ удаагийн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан шинэ заргадаа Сергей Паушок "Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа "Газпромбанк"-ны төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум ам.долларын бизнесээ 23 саяхан ам.доллараар зарахаас өөр аргагүй болсон. "Газпромбанк" нь "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая ам.доллар луйвардан авах гэж оролдсон" гэж тайлбарлажээ” гэж бичсэн байна.

 

Эндээс л Т.Ганболдын ярьж буй зарим мэдээлэлтэй зөрж эхэлж байгаа юм. Тэр “Ам нээвэл”-д орохдоо ч, “Цензургүй яриа”-гаар гарахдаа ч “Алтан дорнод Монгол”-ыг бүх өр, төлбөрийнх нь хамт 18 сая ам.доллараар худалдаж авсан, өрөө төлж дууссан гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авсан бөгөөд магадгүй тухайн үеийн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд 4 сая ам.долларын хахууль өгсөн гэх мөнгөн дүнгийн тайлал нь ч энэ байж болох талтай аж. Өөрөөр хэлбэл, тэр 18 сая ам.долларыг нь Сергей Паушокт, үлдэгдэл 4 сая ам.долларыг нь “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авах хэлцэл хийгээд урьдчилгаа төлсөн байсан компанийн данс руу буцааж хийсэн байх талтай. Д.Дорлигжав ч тэгж мэдэгдсэн. Тэгэхээр Сергей Паушок, Тордайн Ганболд хоёрын хэн нь үнэн, хэн нь худал ярьж буй нь “Алтан дорнод Монгол”-ын “Хувьцааг худалдах, худалдаж авах” гэрээнээс тодорхой болох буй за. Учир нь, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн ярилцлага, Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн тайлбар хоёр яг мөргөж байгаа юм. Харин Т.Ганболд л ганцаар өөрийг ярьж байна. Ямар боловч Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн өргөдөлдөө Сергей Паушок 23 сая ам.доллараар бизнесээ зарсан гэсэн бол “Цензургүй яриа”-нд орохдоо Т.Ганболд 18 сая ам.доллараар худалдаж авсан гэдгээ дурдсан гэдгийг дахин тодотгоё.

 

Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн өргөдөлд дурдагдсан бас нэгэн ноцтой баримт бол Монголын хууль, хүчний байгууллага, тэр дундаа Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгалантай холбоотой байж болох хэсэг юм. Тодруулбал Сергей Паушок өргөдлийнхөө 15 дугаар хуудасны 66-р зүйлд “... 2018 оны 03-р сард ноён Т.Ганболд надад аливаа хуулийн хэрэгжилтийн үйл ажиллагаагаатай холбоотой “БҮХ АСУУДАЛ”-ыг би шийднэ. Монгол Улсын Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын шийдвэрт би нөлөөлнө гэж хэлсэн...”,

 

 

мөн 16 дугаар хуудасны 67-р зүйлд “...Миний бодлоор Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурор нь намайг луйвардсан хэргээр олон нийтэд ил тодоор ямар нэгэн мөрдлөг шалгалт явуулаагүй...” гэж онцлон бичсэн байна.

 

 

Үүнээс үзэхэд хууль хүчний байгууллагаас айсандаа өнөөг хүртэл дуугүй байсан гэх Т.Ганболд хууль, хүчний байгууллагын хамгаалалтад орсон учраас “Ардын баатар” болтлоо тодорч буй юм болов уу. Тэр үнэхээр Сергей Паушокийн хэлсэнчлэн Улсын ерөнхий прокурортой холбоотой юу?

 

Ямар боловч Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан Сергей Паушокийн зарга хэрхэн шийдэгдэхээс “Ардын баатар”-аар тодроод буй Тордайн Ганболдын үнэн төрх улам тодорч мэдэх нь. Харах л үлдлээ...

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН /2019.01.17/

Г.ХЭРЛЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Altan dornod geed strategiin tom ordiig yaaj jagsaaltaas hasuulsan. Ulsad neg ch tatvar tulduggui ashiggui company bolgosniih in tuluu ene nuhriig shalgah baital ardiin baatar bolchihson yavj bh yum da.
2019-05-17
Й:
ХУУЛЬ БУСААР ОЛСОН МӨНГӨӨРӨӨ АВИЛГАЛ ӨГЧ АВИЛГАДСАН МӨНГӨӨ 10 НУГАЛЖ ОЛЖ АВДАГ АДГИЙН ХУЛГАЙЧ ГАР ДАА ХАМАР ГАНБОЛД
2019-01-22
Irgen:
Olon ulsiin shuuhiin shiidver. yaj vh garch medne. T. Ganbold Jastiin Bathuu bolj, Ene hereg Erdenetiin 51 huviig bartsaalsan Standart banknii hereg shig bolj Mongol uls dahiad ur tulburt unah n barag todorhoi bizdee
2019-01-20
Shudraga yarisniihaa tuluu ingej manangiin dairaltand urtchluu ene hun,utaandaa hordood hyatduudiig uzen yadaad,eldev bayr temdegleed hortoi huns usaa heregleed unenii esreg uragshaa manaihaan
2019-01-19
Mongol hvn awsan bol boloo bizdee gadni hulgaichdaas awsan sain bn
2019-01-18
Хаян:
Т.Ганболд хэрвээ $23М-р авсан Алтан Дорнодыг худалдан авсан нь үнэн бол $18М нь л Паушокт очоод $5М нь бас их замын дээрэмчдийн данс руу орсон юм биш үү. Одоогоор мэдэгдэж байгаа $4М шилжсэн цаана нь бас өөр дүн ч яригддаг гээд байсан. Цензургүй яриагаар орох үед нь нийтдээ $9М дүн хальт дурьдагдаад өнгөрсөн. Тэгэхээр ерөөсөө $23М-$18М=$5М, $5М+$4М=$9М юм биш үү?
2019-01-18
1say n haachiv
2019-01-18
Дондог:
ХӨЛСННИЙ БИЧЭЭЧИЙН ҮНЭН ТӨРХ. ҮНЭНИЙ ӨМНӨ ДОРЛИГЖАВ ТА НАР ӨВДӨГ СӨГДӨНӨ
2019-01-18
Зочин:
Энэ чинь л зөв гаргалгаа шиг байна
2019-01-18
Үүнийг эргэцүүлж бодход бүх л зүйл Монголын талд ашигтай гарах нь дамжиггүй Бидний Монголчууд бие биенээ хэмлэх цааш нь түүхэнд ээ яасан ч их баясгалантай болчихсон юм Тэр Паушик гэдэг нөхөр яахаараа Монголын талын ганц үйлдвэрт 23 н сая доллар оруулсан гэдэг нь үнэн үү Сэтгэгдэл бичигч зарим нөхөд үүнийг ухаарахыг бодоорой Ганболд харин ч илүү их үнэ төлөөд авчихсан юм биш биз Монголын тал нутагт ирсэн гадны луйварчин маш их даварсан байна гэж надад харагдаж байна Бидний тэнэг гэхэд тамтаггүй тэнэг болчихсон Монголчууд харийн нэг луйварчин өмөөрөөд хоорондоо хэрэлдээд сууж байх хооронд бидний эзэмших ёстой баялагийг хэн нэгэн ухаад авч л байг уу Тэгээд сүүлд нь бид өртэй хоцрох уу Тэр орос од
2019-01-18
зочин 13:
бусад нь яах вэ,,америкийн шүүх ганболдод буруу тохоод манайханыг орлдоод шалгаад ирвэл ч манай эвгүй асуудал гарч мэднэ шүү,,,учир нь тэднийг хахуулдаж чадахгүй ,,буруутай гэсэн хүнийг заавал шийтгэдэг улс,,ганболд мэтийг бол хаанаас ч баривлаад яван,,ер нь дэмбэрэл түүний дүү батсүх энэ ганболд эд нар их айтар шуналтай хүмүүс юмдаа,,хупдалдаа аж үйлдврийн танхимйин газарыг хуйвалдаж аваад ганболд тэнд нь корпорейт буудлаа барьсан л байгаашьтее,,авилга авсан хуулынхан л хараагүй царайлаад байгаа,,үүнийг нь шалашх хэрэгтэй
2019-01-18
Таамаг:
Дорлигжав албан тушаалаа ашиглан Паушокыг рэкетлэж Алтан Дорнодыг авахаар болсон байхад нь Ганболд Газпромбанкнаас зээл авч дундуур нь орсон юм байна. Тэгээд л Дорлигжав алданги гэж Ганболдыг дарамталж мөнгө авсан нь ойлгомжтой.
2019-01-18
Зочин:
Энэ чинь л зөв гаргалгаа шиг байна
Jurhen:
Paushok guai uneheer ajillaj chadaagui b\na.Uchir ni ih hemjeenii ur zeel tavihaas gadna 68 huviin genetiin ashgiin tatvaraas aij kompania zarah sedliig uuruu ehelj gargajee.Tegeed 23 sayar zuvshuursun b\na shuu dee.Hunii shunalaa gej.Daraa ni gonshignoh baisiim bol yu gej zarsiin.Sain companiud 68 huviig heviin davaad garsan biz dee.
2019-01-18
Банд:
Ганболд хүнд мөнгө (авилга & дээрэмдүүлсэн) өгсөн гээд өөрөө хэлээд байдаг. Тэр хүн нь тодоохой байдаг. Авсан хүнийг нь шалга л даа! Гэрээний дүн хэд байх, мөнгөө бүрэн өгсөн эсэх зэрэг нь үүнд ямар ч хамаарал байхгүй. Асуудлын зангилаа нь Улсын прокурор үүнд оролцох, тэр тусмаа мөнгө авах (гэрээний төлбөрийн хэсэг ч байсан хамаагүй) эрх, үйлдэл, ёс зүй, санаархал ч байж болохгүй ! Бүр сэдэл ч үүсгэж болохгүй биш үү?! Сайн мууг ялгаачээ ...
2019-01-18
Jaajaa:
Unen Bol horizon hereglehgui
2019-01-18
За бас МАНАНгийн пиар уу эсвэл ...
2019-01-18
Ganboldiig oopiig ni shalgah heregtei jinhen mongiig ugaadag nohor bn Iim zalitanguudiig tor hamgaalahgui nariin shalgah heregtei er hunii modgui judaggui hii hoosin shudraga yarisan mongoor buhniig shiiden gesen nohor bn shuu
2019-01-18
Erdene:
Өөрийн улсынхаа банктай зарга хийгээд явж байгаа хүн манайхантай зарга мэдүүлэх юуч биш аль аль талд нь татвар зээлийн өртэй авснаа өгдөггүй хүн өгөх ёстой татвараа өгөөгүй өгөхгүй гээд л явсан хүн шүү дээ.
2019-01-18
Жинхэнэ болсон хэрэгсявдал:
Монголын Засгийн газар биш, Дорлигжав оролцож Паушокийг рэкетирлэсэн. Гэтэл Дорлигжав болон түүний дүү Паушоктайтохирсон төлбөрийн мөнгөө босгож чадахгүй болмогц Ганболд дундуур нь орж ирж Газпромбанкны зээлэнр аваад тэгээд Дорлигжавт дарамтлуулсан юм байна
2019-01-18
Ганаа:
Ер нь Монголчууд өөрсдийнхөө юмыг авч хэрэглэж байгаа нь юун буруу байгаа билээ Тэр Паушок гэдэг нөхөр харин 23 сая доллараар зөрсандаа баярлах хэрэгтэй Одоо бол Монголчууд хэзээ хаанаас өөрийнхөө өмч хөрөнгийг ав хаа хэнээр ашиглуулхаа мэддэг болох зам нээгдэж байгаад л би баяртай байна
2019-01-18
Т.Ганболд:
Г.Хэрлэн гэж МАНАН - гийн хөлсний бичээч Дорлигжавын гар хөл . С.В.Паушок Монголын эсрэг шүүхдээд ялж байсан түүх байхгүй . Афганы дайнд орос генералын жолооч хийж байгаад охинтой нь гэрлэсэн энэ иван хадмынхаа буянд хөл дээрээ боссон . Түүнийг Монголд хөтөлж ирсэн манай бизнecмен чоно авлаж яваад хээр бурхан болсон байдгийм .Монголын ариун дагшин газрыг сэндийчэж $-ын саятан болсондоо залбирч явахгүй сүүл рүүгээ манай бөгс долоогчид , даган баясагч салбадай нарын зүтгэлээр их дээрэнгүй болсон доо мань иван .
2019-01-18
idr:
Tegeed mgl hun l avch baival boloo shdee malnuuss
2019-01-18
Mongol hvn awsan bol boloo bizdee gadni hulgaichdaas awsan sain bn
вввв:
Мѳнгѳ л авч байвал цагааныг харлуулж харыг цайруулж бичдэг сэтгүүлзүй гэдэг энэ дээ.Тэр энхийн тагтааг/е-п х-сайд асан/хэлмэгдүүлж харагдаач
2019-01-18
Зочин:
АлтанДорнодыг банкны зээлийн өртэй нь авсан. Тэгээд зээлийг нь төлөхгүй Паушокоор төлүүлэх болгосон юм байна.Банк нь барьцаа хөрөнгийг нь аваад заргалдаад авч чадаагүй барьцаагаа алджээ.Гэтэл Ганболд телевизээр 300 сая ам долларын өртэй компанийг авсан.Прокурорт 4 сая ам долларын авилга өгсөн өө ярьжээ.Тэгэхээр Ганболд өрийг нь дараагүй. Банк нь барьцааг нь авсан юм байна.Ганболд зальдаад компанийг нь хямдхан авсан бололтой.Монголын засгийн газар ч оролцсон байна гэж Паушок үзэж байгаа юм байна.
2019-01-18
Жинхэнэ болсон хэрэгсявдал:
Монголын Засгийн газар биш, Дорлигжав оролцож Паушокийг рэкетирлэсэн. Гэтэл Дорлигжав болон түүний дүү Паушоктайтохирсон төлбөрийн мөнгөө босгож чадахгүй болмогц Ганболд дундуур нь орж ирж Газпромбанкны зээлэнр аваад тэгээд Дорлигжавт дарамтлуулсан юм байна
Vheldej bna MAHAH:
Huurhii duu zul bvhvhiinhee umnu ulam badmaldag gej MAHAH-giihan ih l sandraldaj bga yum bna daa. Tegeed avilga uguud ajilaa buteegeed yawaag ni medej bga yum bol barimttai notolgootoi ni ugudug gazar ni uguud shalguulah erh bugded neelttei bga shvv dee xexe. Vr hvvhdeeree tug tahichaad oilgohgui gej yasan onoj helvee muu buzriig nvgel ni nvdeeree garch bga yum Dorilogjavtan mine
2019-01-18
90sayiin gansukhiin zalgamjlagch monoosoo mon
2019-01-17
Gambaa:
Ganbold-gua heniig ch hamaagui zalilan hiij chadhaar athag horon sanaatai mongoor buh ym bolon gej boddog humuusiin neg ym bishu?
2019-01-17
гадаадын улсуудыг юм нь чинэ бодолгүй улсын прокрорыг хэдэн сая доллараар худалдаж аваад залилан хийчихсэн балиар амьтан
2019-01-17
ulsiin prokororiig hahuuldaad mash olon license-tei hun barimt ntrtei n baihad ene humuus yund ene huniig omoornom be
2019-01-17
Зочин:
Дотооддоо уй тумэн асуудалтай байж шадаадад бол жулдана даа.
2019-01-17