Хөдөлмөрийн визээр АНУ-д очиж хоньчин болох боломжтой

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болж, дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн.

 

Монголоос одоогоор энэхүү хөдөлмөрийн виз авсан 10 гаруй хүн л АНУ-д ажиллаж буй  юм байна. Энэ онд гэрээний дагуу 400-450 хүн АНУ-д очиж ажиллах боломжтой аж. Энэ талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийлээ.

 

 

2018 оны аравдугаар сараас хөдөө аж ахуйн чиглэлээр буюу хоньчин, малчдыг АНУ-руу “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс зуучлан гаргаж байгаа юм байна.

 

Энэ талаар тус төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгал “Энэ визээр ажил хөдөлмөр эрхлэхээр явж байгаа хүн өөрөөсөө төлбөр гаргах шаардлагагүй. Гаргах ёстой тодорхой хэмжээний зардал гэж байдаг. Энэ нь Элчингийн цаг захиалах мөнгө, онгоцны зардал гэх мэт. Гэхдээ энэ мөнгийг АНУ-д ажлын байрандаа очсоны дараа буцаан ажилтанд олгодог. Мөн тэнд очоод байр, хоол үнэүй. Сард дунджаар АНУ-ын цалингийн доод хэмжээ буюу 4-5 сая төгрөгөөр цалинждаг” гэв.

 

“Адис” нийгмийн хөгжлийн төв нь АНУ-ын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компанитай хамтран ажилладаг бөгөөд үүний хоёр нь тус улсын хоньчдын холбоонд бүртгэлтэй байгууллага юм байна. Иймд хөдөлмөрийн визээр АНУ-д очиж, хоньчин болох боломжтой гэдгийг хэлэв.

 

Одоогоор хөдөлмөрийн Н2 виз мэдүүлээд буцаагдсан Монгол хүн байхгүй аж. Виз мэдүүлж, ажилд тэнцэхийн тулд Монгол Улсаас шаардагдаж байгаа зүйл нь CV-гээ явуулж, ажлын ярилцлаганд орох бөгөөд 21-ээс дээш насны ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байхыг  “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

 

Ажлын гэрээний хугацаа янз бүр бөгөөд 3 сараас 1 жилийн хугацаатай байдаг аж. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүн 3 жилээр гэрээнй хугацаагаа сунгах боломжтой юм байна.

 

Дашрамд мэдээллэхэд Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна.

 

Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын “Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулсан байдаг.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kolya:
Sain bn uu bimaliin emch meregjiltei malchin ANU d ajillakh sonirkhol ikh bn biz yaj meduulekh be zubulguu ugnuu 88438963 98296869 bayrllaa
2020-01-29
зочин:
Битгий бусдыг төөрөгдүүлээчээ.АНУд очсон хоньчин монголчууд хүүхдийн баяр,улсын баяраар цагаан идээгээ борлуулаад ирчихсэн байдаг юм билээ.Бас надтай цуг ажиллаж байсан залуусаас хоньчин болсон хүн ч байдаг юм.
2019-02-18
сүхбаатар:
yaj bvrthvvleh
2019-02-15
Batulzii:
yaj bvrtgvlex we medelel awii
2019-01-20
batulzii:
mash goy sonsogdjiin bayrtai bn yaj
2019-01-20
батхүү:
мэдээлэл авий яаж холбогдох вэ
2019-01-19
L Tsagaantsooj:
Ih bolomjiin um bna solongost olon jil bolson hun yvj bolohuu setgeld taatai medee ugch bgaad bayrlaj bna
2019-01-19
мөнхрагчаа:
ажилийн байр нь таалагдаж бна мэдээлэл авы
2019-01-18
Tsovoo:
Ok.medeelel abyua
2019-01-17
Tsaanaas ni iim baiguulgaar ingej zuuchildag, edr gd bichrsen bhad l t1ee shaaagaad bhiimaaa sda
2019-01-17
зочин:
urid n 2000 d onii yedheden honichon usa ruu yavsan daan ch nuguu hed ajilaa hayaad orgood alga bolson tuunees hoish dahij malchin avah aa bolison.
2019-01-17
usa aas:
shal hudlaa medeelel bna usa mgl oos hezee ch honichin avahgvi sh dee dvvren espany heltei omnod amerikiin hvmvvs bhad bitgii hudlaa zaluusiin tolgoi ergvvleed bai ok ta nart huuragddag hvn odoo bhgvi ok
2019-01-17
зочин:
Битгий бусдыг төөрөгдүүлээчээ.АНУд очсон хоньчин монголчууд хүүхдийн баяр,улсын баяраар цагаан идээгээ борлуулаад ирчихсэн байдаг юм билээ.Бас надтай цуг ажиллаж байсан залуусаас хоньчин болсон хүн ч байдаг юм.
сүхбаатар:
yaj bvrthvvleh
Tsaanaas ni iim baiguulgaar ingej zuuchildag, edr gd bichrsen bhad l t1ee shaaagaad bhiimaaa sda