МАН төрийн албыг үнэлсэн баримтыг Э.Эрдэнэжамъян дэлгэлээ
Хуульч Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр олон нийтэд тодорхой зарим баримтын талаар мэдээлэл өгнө гэдгээ хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдэв.

Тэрбээр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2014 оны 9 дүгээр сард хийсэн тооцоог танилцууллаа. Тухайлбал, МАН гишүүнчлэлийн татвараар 46 мянган хүнээс 27 сая төгрөг, сонгуультны хураамжаас 529 сая төгрөг, бизнесийн 20 байгууллагаас 20 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай 10 компаниас 20 тэрбум төгрөг “босгоно” гэх мэтээр санхүүжилтийнхээ схемийг тооцоолжээ.
Мөн төрийн албаны албан тушаалд хэрхэн өөрчлөлт хийх тухай бэлдсэн схем нь хэрэгжсэн хэмээн тэрбээр үзэж байна. Энэ тухай Э.Эрдэнэжамъян “2016 оны сонгуулийн дараа 20 гаруй мянган хүн улс төрийн болон төрийн албан тушаалаас чөлөөлөгдөж, одоо ч шүүхээр явж байгаа. Энэ схем хэрэгжсэн гэж үзэх бүрэн үндэслэл нь шүүхийн маргаан” хэмээн тайлбарлалаа.
Тэгвэл МАН төрийн албыг хэдэн төгрөгөөр үнэлж байсан вэ?
Сайд нэг тэрбум төгрөг
Дэд сайд 500 сая төгрөг
Төрийн нарийн бичгийн дарга 800 сая
Газрын дарга 300 сая
ТӨК-ийн ерөнхий захирал 300 сая
Дэд дарга 100 сая
Гүйцэтгэх захирал 100 сая
Ерөнхий инженер 50 сая
Ахлах мэргэжилтэн 10 сая гэх мэтээр төрийн албаны ханшийг тогтоожээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ