Гэмт хэргийн улмаас жилд 934 хүн нас баржээ

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газарт 2018 онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар болон шалтгаан нөхцөл, байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЦЕГ-ын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нар оролцов.

 

Цагдаагийн байгууллагад Улсын хэмжээнд 2018 онд 620 гаруй мянган дуудлага мэдээлэл иржээ. 36220 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2017 онтой харьцуулахад 3900 орчим хэргээр буюу 12.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Гэмт хэргийн 70 хувь нь буюу 23600 нь Улаанбаатар хотод 29 хувь нь буюу 10500 орчим гэмт хэрэг нь аймаг, орон нутагт үйлдэгджээ.

 

Үйлдэгдсэн гэмт хэргийн 78 орчим нь хор хохирол багатай, хөнгөн гэмт хэрэг, 22 хувь нь хүнд ангилалын гэмт хэрэг эзэлжээ. Гэмт хэргийн улмаас 57 хувийн этгээд буюу байгууллага, 33566 иргэн хохирч, 934 хүн нас барж, 9283 хүн гэмтсэн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Халхын голын дайны жилүүдэд ийм олон хүн амь үрэгдсэн юм болов уу?
2019-01-18