Хэн нь ч “зэрэг нэмсэн” хотын өнгө сэргэх байтугай утаа нь ч арилахгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ хуралдаж, хотын шинэ даргаар нийслэлийн төлөөлөгч С.Мөнхчулууныг томилох шийдвэрийг гаргаад байна. Гэхдээ одоо НИТХ-ын томилгоог Ерөнхий сайд батламжилснээр хотын шинэ дарга С.Мөнхчулууны эрх үүснэ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Харин хотын даргыг томилгоог хэлэлцэх үед танхимаас С.Мөнхчулуун нэр дэвшсэн юм. Ингээд  НИТХ-д оролцсон 43 гишүүнээс дахин санал хураалтын дүнгээр С.Мөнхчулуун 24-ийнх нь саналыг авч, С.Амарсайхан ялагдал хүлээгээд байгаа.

 

Ерөнхий сайд шинэ хотын даргыг ажлын тав хоногийн дотор батламжлах заалттай. Гэхдээ Удирдах зөвлөлөөс шийдвэрлэн санал болгосон бус заалнаас нэр дэвшигч тодроод байгаа энэ үед МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжих эсэхэд ажиглагчид эргэлзэж байна. Хэрвээ Ерөнхий сайд хотын шинэ даргыг  батламжлахаас татгалзвал НИТХ дахин 15 хоногийн хугацаанд хуралдаж, шийдвэрлэнэ.

 

Амны билгээс ашдын билэг гэдэг. Хотын даргаар тодроод байгаа С.Мөнхчулууны тухайд “Д.Сумъяабазар сайдын “хүн”, дүү нь олон нийтийн газар сэлэм гаргаж танхайрсан” гэх зэргээр олны ам муутайгаар эхэллээ. Товч намтраас нь харахад “Техникийн их сургуулийн механик инженерийн анги, ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг төгссөн бөгөөд Төрийн удирдлагын магистр зэрэгтэй,  2009 оноос  нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн,  тус газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар өнгөрсөн хугацаанд ажиллаж байжээ.  Тэрбээр Ерөнхий сайд хотын даргад батламжлавал “МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг  100 хувь биелүүлэхийн төлөө  ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болох ёстой” гэдгээ илэрхийлээд  байгаа юм.

 

Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон С.Амарсайханы тухайд хотын асуудал, намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилт, хэрэгжилтийн явцтай танилцах шаардлагагүй, ажлаа мэдэх нэгэн гэж тодотгож байсан. Үнэхээр ч НИТХ-ын даргаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан тэрбээр хотын асуудлыг гадарлах байтугай доторлоно.  Гэвч өнөөдрийн улс төрийн нөхцөл ажлаа мэдэх эсэхээс үл хамаарч “намын даалгавар, дээрээс өгсөн шийдвэр”-ийн дагуу хэрэгжилт гүйцэтгэл явагдаад байгаа нь нууц биш. Үүнийг ч өнөөдөр НИТХ-ын дарга, ажлаа мэдэх С.Амарсайхан бус төлөөлөгч нь олонхийн санал авч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох шийдвэр гараад байгаагаас жишээлэн харж болно.  Цаашлаад НИТХ-ын олонх  хотын парламентын спикер С.Амарсайхандаа итгэл үзүүлсэнгүй.

 

Санал тэнцсэн фракц дундаас гурван төлөөлөгчийн саналаар илүүрхсэн С.Мөнхчулуун ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох эрх  аваад байна. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжих эсэхээс дараагийн үйл явц хамаарна.

 

Агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөлийн идэвхжилтэй энэ үед нийслэлчүүд эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхээ эрх баригчдаас шаардсаар байгаа. Түүнээс бус хэн нэг шинэ дарга томилогдоод нийслэлийн хот гэдэг их айлын асуудлыг шийдэж,  хөгжлийн замдаа орно гэж итгэх гэнэ үе ард хоцорсон. Тэгээд ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өрсөлдсөн хоёр эрхмийн  хэн нь ч “зэрэг нэмсэн” ижилдээ ижил, нийслэлийн өнгө засрах байтугай утаа ч арилахгүй нь. Юу үнэн, энэ л үнэн.

Н.Энхлэн 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгчээс өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа шүү.
2019-01-21
зочин:
Энэ мөнхчулууныг дэмжиж байна гээд байгаа гарууд сайндаа ч биш сэлэмчин дүүгээс нь айгаа биз
2019-01-21
setguulch uvur mongol ymuu
2019-01-21
дээгүүр алба хашигчдаас авах юм ховордсон үед зоригтой гарч ирлээ.найдаж байна.
2019-01-21
Сүхээ:
Боловсролтой Манай Сонгино хайрханы мундаг залуу ААВ НЬ Цэргийн хурѳндаа шүү
2019-01-20
Сүхээ:
Боловсролтой Манай Сонгино хайрханы мундаг залуу ААВ НЬ Цэргийн хурѳндаа шүү
2019-01-20
Сүхээ:
Боловсролтой Манай Сонгино хайрханы мундаг залуу ААВ НЬ Цэргийн хурѳндаа шүү
2019-01-20
Сүхээ:
Боловсролтой Манай Сонгино хайрханы мундаг залуу ААВ НЬ Цэргийн хурѳндаа шүү
2019-01-20
Хотын залуус:
Сайн залуу АМЖИЛТ
2019-01-20
Хотын залуус:
Сайн залуу АМЖИЛТ
2019-01-20
Хотын залуус:
Сайн залуу АМЖИЛТ
2019-01-20
Ganaa:
Мѳнхчулууныг дэмжиж байна. Алсын хараатай жудагтай Залуу Амжил
2019-01-20
Ganaa:
Мѳнхчулууныг дэмжиж байна. Алсын хараатай жудагтай Залуу Амжил
2019-01-20
Ganaa:
Мѳнхчулууныг дэмжиж байна. Алсын хараатай жудагтай Залуу Амжил
2019-01-20
Зочин:
Авилгчдын ажил, албан тушаалын мөрөөр л явсан нөхөр байна даа
2019-01-20
Энэ нөхдүүд идэж уухаа л бодно. Ажил хийж мэдэхгүй гарууд яахаараа дээш яваад бдаг бнаа
2019-01-20
Иргэн:
Ханаж цаддаггүй Бирд юм байна
2019-01-20
Хотын уугуул:
Маш зөв сонголт болжээ. Нагөө нэр дэвшигч нь Зайсан толгойг Туулын бургастай нь загичихаад дахиад залгих юм юу байна гээд байгаа гэсэн гэлүү
2019-01-20
Иргэн:
400 саяар талын тал байр л авна шдээ
2019-01-20
Иргэн:
Ойрын 10-20 жилд хотын утааг Бурхан багш ч арилгаж чадахгүй. Учир нь мөнгө хөрөнгө дутна. Нэгэнт олонхийн санал авч сонгогдсон хүнийг батламжлахгүй бол МАН, түүний удирдлагууд дараагийн сонгуульд навс ялагдах болно
2019-01-20
Иргэн:
С.Мөнхчулуун Хотын утаа өмхий үнэр замын түгжрэлийг арилгаж чадахгүй?! Яагаад гэвэл түүнд эрх мэдэл, мөнгө төсөв, захиран зарцуулах нэгч төгрөг байхгүй?! Харин тэдгээрт ЗГ хяналт тавьж хариуцаж байгааг анхаарах хэрэгтээ?! Хир хэмжээнээс нь давсан асуудлыг нялзааж хэрхэвч болохгүй ээ?!
2019-01-20
Иргэн:
С.Мөнхчулуун Хотын утаа өмхий үнэр замын түгжрэлийг арилгаж чадахгүй?! Яагаад гэвэл түүнд эрх мэдэл, мөнгө төсөв, захиран зарцуулах нэгч төгрөг байхгүй?! Харин тэдгээрт ЗГ хяналт тавьж хариуцаж байгааг анхаарах хэрэгтээ?! Хир хэмжээнээс нь давсан асуудлыг нялзааж хэрхэвч болохгүй ээ?!
2019-01-20
Bas neg gemt heregten
2019-01-19
zochin:
Amarsaihan. judagtai. bai. ingej. negnee. harluulahaa. boli. Ah. dvvseeree. namuudaar. togloloo. Shunal. chini. dendej. bna.
2019-01-19
Zochin:
Ene hund hotiig hugjuuleh uuriin gesen sanaa baigaa yu sugalaa sugalj baigaa yum shig darga bolgoj boloh yumuu
2019-01-19
ds:
Manaihand 1 huniig het uzen ydah uvchin mash hurdtai halvarlaj bn uu? Er n zasag maani utaanii ene saruudad heden yos zui suuri taaruu zaluusiig horhoigiin arzagnuulj heruul shuugian tarihaas uur ontsiin ajil hiisengui utaand ur huuhed uregdseer l bndaa!!!
2019-01-19
Хотын фракци:
Ц.Сандуйгийн фракцид багтдаг С.Мөнхчулуунд өгөхийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн олонхи дэмжсэн юм. С.Мөнхчулууныг хотын дарга болохыг Ц.Сандуйгийн талын 14 төлөөлөгч, хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй сөрөг хүчний 10 төлөөлөгч дэмжжээ. Санал хураалтын өмнө УИХ-ын дарга М.Энхболд Ц.Сандуйгийн талын төлөөлөгч нэг бүртэй утсаар ярьсан аж. Улмаар Э.Бат-Үүл баатарын шүүх дээрхи асуудлыг намжаах чиглэлд тохиролцож, сөрөг хүчин зангилагдсан гэх мэдээлэл бий. Төлөөлөгч бүрт 500-800 сая төгрөгийн тендер амласан гэсэн мэдээллийг өгч буй нь ч анхаарал татлаа.
2019-01-19
Иргэн:
Маш зөв шийдвэр, маш зөв хүн сонгогдсонд талархаж байна?!
2019-01-19
Иргэн:
Ханаж цаддаггүй Бирд юм байна
Хотын уугуул:
Маш зөв сонголт болжээ. Нагөө нэр дэвшигч нь Зайсан толгойг Туулын бургастай нь загичихаад дахиад залгих юм юу байна гээд байгаа гэсэн гэлүү
Zochin:
Munhchuluun ZAALNAAS UURUU UURIINHUU neriig devshvvlsen ni ard irgeded mash zuv sanadsan
2019-01-19
ondor nastan:
ene huu arai bish ee...
2019-01-19
Зочин:
Мөнхчулуун гэгч пацаан ямар ч бизнесгүй байж хэдхэн жилийн төрийн албаны цалингаар яаж 400 саяын 4 байртай болсноо тайлбарлаж чадахгүй л болов уу. Эсвэл сэлэм эргүүлж танхайрдаг төрсөн дүүгээсээ зээлсэн юм болов уу ккк?
2019-01-19
Иргэн:
400 саяар талын тал байр л авна шдээ
Huz:
Hurelsuh hunee tanij chadahgui bol bugdeeree ogtsorbol taarna
2019-01-19
Huz:
Germand surguuli togsson gej hudlaa shuu shalgah heregtei deer ni mash ih shunaltai iim humuus ene ulsiig suiruulj duuslaaa
2019-01-19
zochin:
hend ni ch itgeh arga algaa bugd hudlaa saihan amlaj garch irdeg bz de
2019-01-19
СХД 17-Р ХОРООНЫ ИРГЭН:
НАМААС ХҮЧЭЭР ЭНЭ ХҮНИЙГ СОНГО ГЭДЭГ МАШ БУРУУ ШИЙДВЭР.ӨӨРИЙНХӨӨ ТОМИЛСОН ХҮНД ЗАСАГ ХЭЗЭЭ Ч ХАРИУЦЛАГА ЯРИЖ ЧАДАХГҮЙ.Н.МӨНХЧУЛУУН ЗААЛНААС НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ ӨРСӨЛДСӨН НЬ МАШ ШУДАРГА ЯВДАЛ.ӨРСӨЛДӨӨД ЯЛАГДСАН БОЛ ЯЛАГДЛАА СОЁЛТОЙГООР ХҮЛЭЭЖ СУР ЯЛАГДЧИХААД ЯЛСАН НЭГИЙГЭЭ БҮҮ ЯЛЛАХ ГЭЖ ОРОЛД .ЧАМАЙГ ЯЛСАН ХҮН ЧӨТГӨР Ч БАЙ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЖ СУР.н.МӨНХЧУЛУУН ХОТЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДАХ ЗАЛУУ ОДОО АЖИЛД НЬ ЯАРАЛТАЙ ОРУУЛ .ДЭЭР ДОРГҮЙ АЛБАН ТУШААЛАА БУЛААЛДАЖ БИТГИЙ АРД.ТҮМНЭЭ ТАЛЦУУЛ.
2019-01-19
shudraga yosny tuluu temtseji baykhad yu geji enkh60ldyn , sanduygiin khuniig batlamjlakh we dee
2019-01-18
Бат:
эрх мэдлийн төлөөх тэмцэл. Ирж байгаа сонгуулийн бэлтгэл. Өөрөөр ойлгоход хэцүү. Уг нь хотын утааг л амлаад гарсан бол сайн. Ганц шахмал түлшээр 50% утаа буурна гэдэгт итгэхэд хэцүү. Гэвч Ерөнхий сайд зоригтой амлаж хувийн хэрэгцээнд нүүрс хотруу оруулахгүй гэсэн. Сайхан л сонсогдож байна. Гэвч шахмал түлшний үр дүн хэрэглэгчийн шаардлага хангахгүй бол хөлдөж нхэлтэй нь биш нүүрс түлэх л болно. Тэр цагт хариуцлага хатуухан яригдана.
2019-01-18
Балт:
УЛС ТӨР ГЭДЭГ УГТАА БОЛ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ Л ТЭМЦЭЛ, ЁС ЖУДАГТАЙ ХҮН БАЙВАЛ АРД ТҮМЭНД Л ХЭРЭГТЭЙ. ТИЙМ БАЙГААСАЙ ГЭЖ Л ЕРӨӨЕ
2019-01-18