"Петровис"-ийн Ч.Даваанямыг баривчилжээ

"Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг АТГ-аас баривчилжээ.
Өнгөрсөн онд "Панамын баримт бичиг"-ээр оффшор бүсэд данстай хүмүүсийн нэрийг зарласан. Оффшорт данстануудын дотор Монголоос хэд хэдэн хүмүүсийн нэр багтсаны нэг нь Ч.Давааням. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх хугацаатай уриалгыг сонгогдсоныхоо дараахан гаргасан. Тухайн үед Ерөнхийлөгчийн заасан хугацаанд оффшор бүсээс 4.3 сая ам.долларыг оруулсан нэг эрхэм нь Ч.Давааням байлаа.
Энэ удаад түүнийг АТГ-аас Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Холбогдох хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ