ОХУ-ын прокурорын 290 жилийн ойн баярт оролцов

img

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт,  Ерөнхий прокурорын туслах Г. Ганзориг нар, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурор Юрий Чайка-ын урилгаар, Москва хотод зочилж, Оросын Холбооны Улсын прокурорын 290 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов. 1722 онд Оросын их хаан Нэгдүгээр Петрын зарлигаар, Оросын прокурорыг анхлан байгуулсан ажээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурор Юрий Чайка-д, Ерөнхий прокурор Д.Дорлигжавын баярын мэндчилгээг дамжуулж, түүний илгээсэн дурсгалын зүйлийг гардуулав. 290 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон 40 гаруй улс орны Ерөнхий прокурор, Олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчдийг Ерөнхий прокурор Юрий Чайка хүлээн авч уулзан, баярын арга хэмжээнд биечлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хүндэтгэлийн зоог барьлаа. Ерөнхий прокурор Юрий Чайка, Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт,  Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг нарт Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын 290 жилийн ойн медаль гардуулжээ.     Баярын арга хэмжээнд ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт болж, Оросын Холбооны улсын Ерөнхий сайд А. Путин хүрэлцэн ирж, баяр хүргэж үг хэллээ.  2012.01.12     Москва хот     УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ