Хүүхдээ унтуулахдаа эцэг, эхийн анхаарах зүйлс
Хүүхдээ унтуулахдаа эцэг, эхийн анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Хүүхдээ унтуулахаас нь өмнө заавал хооллож заншаарай. Сайн хоол идсэн хүүхэд л бөх гэгч нь унтах болно.
Алхам №2

Хүүхдээ унтуулахаас нь өмнө хувцсыг нимэглэж, нуруу, хөл болон гаранд иллэг хийж өгөөрэй.
Алхам №3

Ихэнх хүүхэд гар дээр унтах дуртай байдаг. Гэхдээ бөх гэгч нь унтуулахын тулд заавал хүүхдээ ор дээр тавиарай.
Алхам №4

Таны хүүхэд унтахгүй байвал биед нь тухгүй байгаа хувцас болон өлгийг нь тайлаарай.
Алхам №5

Хүүхдийн ор хамгийн тухтай байх учиртай. Мөн чийг даадаггүй, даавуун материал байвал нэн тохиромжтой.
Алхам №6

Хүүхэд унтах орчим чимээгүй, амар амгалах байх учиртай.
Алхам №7

Хүүхдээ унтаж байхад нь цонхоо онгойлгож, өрөөнд нь агаарын солилцол байнга хийж байгаарай. Хүүхдийн амьсгалах агаар нэн чухал.
Алхам №8

Нар тусдаггүй газар хүүхдийнхээ орыг байршуулвал, хүүхэд тань өглөө сайн унтах болно.
Алхам №9

Хүүхдийн өрөөний гэрлийг бүрэн унтрааж болохгүй. Учир нь хүүхэд харанхуйгаас их айх учир та өрөөний гэрлийг нь бүдгэрүүлээрэй.
Алхам №10

Хүүхдээ унтахаас өмнө үлгэр уншиж өгвөл илүү сайхан амарч, амттай сайхан зүүд зүүдлэх болно.
Алхам №11

Хүүхддээ иллэг хийж өгөөрэй.
Алхам №12

Хүүхдээ бүх үйлдлээрээ хайртай гэдгээ батлан харуулж байгаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ