Налайх дүүрэгт 11 настай охиныг хүчирхийлсэн хэргийг илрүүлжээ

Цагаан сарын баярыг угтан Цагдаагийн ерөнхий газраас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байгаа.
Тус арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 11 настай, эмэгтэй “Б” үл таних хүнд хүчиндүүлсэн гэмт хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Уг гэмт хэргийг тус дүүргийн харьяат 39 настай эрэгтэй Э гэгч этгээд үйлдсэн болохыг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ