МӨӨГӨНЦӨР хүний эрүүл мэндэд хэрхэн ХОР ХӨНӨӨЛ учруулдаг вэ

Мөөгөнцөр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг мэдэх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ. Мөөгөнцөр нь ихэвчлэн угаалтуурын дор, подвал, шүршүүрийн хөшиг, булан зэрэгт үүсдэг гэнэ.
Алхам №1
Мөөгөнцөрт хүүхдүүд хамгийн их өртөх нь бий. Хүүхдийн хуйх эсвэл нуруугаар харшил гарах нь түгээмэл аж.
Алхам №2
Бүх насныханд астмын шинж тэмдэг илэрдэг. Дархлааны систем сул хүмүүс ихэвчлэг хорддог байна.
Алхам №3
Нянгийн гаралтай хатгаа тусах зэргээр илэрдэг. Ямар нэгэн эм үйлчлэхгүй. Өндөр халуурч, тамиргүй болох. Хортой микотоксиноор үүсгэгдэх мөөгөнцөр нь хавдар үүсгэх, дархлааны системийг эвдэх зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.
Алхам №4
Мөөгөнцөр нь мөн халдварт өвчний эх үүсвэр болж хордлогод ч оруулж болзошгүй. Халдварын хувьд мөөгөнцөрт өвчний шинж тэмдэг илрэхээс гадна арьсны халдварт өвчин үүсдэг.
Алхам №5
Нүдний өвчин, жишээ нь улайх, гэрэлд хэт мэдрэг болох.
Алхам №6
Толгой эргэх. Биеийн дулаан алдагдах, шөнө байнга өндөр халуурах. Ам байнга чангах, шээс хурц үнэртэй болох.
Алхам №7
Мөөгөнцөр ой ухаанд сөргөөр нөлөөлөх ба ихэвчлэн ой санамж мууддаг аж.
Алхам №8
Булчин байнга чангарах, шөрмөс татах, шалтгаангүйгээр үе мөч өвдөх.
Алхам №9
Гэдэсний үйл ажиллагаа хэвийн бус болох. Улмаар хоолны дуршил муудах шинж тэмдэг илэрдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ