Хөлний мөөгөнцрийг хэрхэн эмчлэх вэ
Хумсны болон хөлийн улны мөөгөнцөр голдуу чийгшил, бактери зэргээс болж үүсдэг билээ. Тэгвэл хөлний мөөгөнцрийг хэрхэн эмчлэх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Та хөлөндөө хүрэхээсээ өмнө мөн дараа нь заавал савангаар угааж заншаарай. Учир нь мөөгөнцөр халдварладаг. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө ариун цэврийг дээд зэрэг сахих учиртай.
Алхам №2

Хөлний мөөгөнцөр таныг зовоож буй бол олон хүн үйлчлүүлдэг фитнес, бүжгийн эсвэл бусад клубээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь таны өвчин улам даамжирч, хүндрэх эрсдэлтэй.
Алхам №3

Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө зэрэгт хөл нүцгэн явах хэрэггүй. Учир нь шаланд наалдсан бактери мөөгөнцрийг улам идэвхжүүлж, мутант болгодог байна.
Алхам №4

Хөл мөөгөнцөрдсөн бол та эхний ээлжинд өөрөө эмчлэх бус мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.
Алхам №5

Олон цаг пүүз болон салхи нэвтэрдэггүй гутал өмсөхөөс татгалзаарай. Хөл халууцаж, хөлрөх тусам мөөгөнцөр эдгэрэхгүй удах болно.
Алхам №6

Орой унтахдаа мөөгөнцөрдсөн хэсэгтээ тугалган, мөнгөлөг цаасаар ороогоорой. Энэ нь мөөгөнцрийг хатаадаг байна.
Алхам №7

Үргэлж 100 хувь даавуун оймс өмсөөрэй.
Алхам №8

Зориулалтын углааш өмсч, шархаа салхи, наранд хатаах хэрэгтэй.
Алхам №9

Хөл мөөгөнцөрдсөн өдрөөсөө та хүүхдийн цагаан цацлага хэрэглээрэй. Хүүхдийн цацлага шархыг хурдан эдгээх болно.
Алхам №10

Энэ үед хумсаа будах хэрэггүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ